Цогцсоор бизнес хийгээд байна, Я.Амаржаргал дарга аа

2023 оны 09 сарын 27

"Хүний үхэл зовлонгоор хүртэл бизнес хийх болсон цагт амьдарч байна даа” хэмээн санаа алдах энэ эрхэм манай сонинд хандсан юм. Түүний ойрын төрөл садан нь зүрхний титэм судасны нарийсал гэх оноштойгоор Хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барж, Хоёрдугаар эмнэлгийн Шарил хадгалах газарт хадгалуулжээ. Уй гашууд автсан хүмүүс эмнэлгээс хөдлөөд удаагүй байхад Шарил хадгалах газрын Сүмбээ гэх нөхөр утасдаж “Манайд сайн лам байгаа. Гандангийн лам нар бол худлаа шүү. Бид нарт буяны ажлын багц байгаа. Гандангийн зүүн талд нэг компани бий, тэнд оч” хэмээн байршил зааж өгчээ.

Ингээд зааж өгсөн дагуу компани дээр нь очиход нэг лам сууж байх бөгөөд тэрбээр “Алтан хайрцгаа дахиад нээлгэх үү” гээд таван сая төгрөгийн буяны ажлын багц санал болгож гэнэ. Тэгэхээр нь бид нар явж байгаад эргээд холбогдоё гэхэд ламтан “Та нар эргээд ирнэ дээ” хэмээн тавлаж занангуй үлдсэн байна.

Ламынхаас гарч явах зуурт л Шарил хадгалах газрын ажилтан дахин дахин утасдаж, “Та нар наад багцаа авсан дээр шүү” хэмээн шахаад байхаар нь “Бид нар явж үзэж байгаад болно” гээд ажлынхаа зам мөрийг хөөжээ. Гэтэл Шарил хадгалах газрын ажилтан дахин утсаар залгаж, “Та нар шарилаа хэдэн цагаас авах юм” гэхэд нь тэд “Өглөө 6.30-7.30 цагийн хооронд авна” гэхээр “Өглөө 7.30-6.30 цагийн хооронд шарил гарна, давхцах юм байна” гэх зэргээр шантааж хийж үзэж байна гэнэ. Угтаа санал болгосон лам, буяны ажлын багцыг нь аваагүй учраас дургүйцлээ илэрхийлж байгаа хэрэг шүү дээ. Хоёрдугаар эмнэлгийн ажилчин хүний үхэл зовлонг сүлжээний гэмээр бизнест оруулж байгааг тэрбээр гаслан өгүүлсэн юм.

Ийнхүү шарил гаргах өглөө очиход Шарил хадгалах газрын ажилтан Сүмбээ хоногийн 28 мянган төгрөг, дөрөв хоносон 112 мянган төгрөг бэлнээр өг гэсний дагуу өгчээ. Уг нь тухайн эмнэлэгт нас барсан тохиолдолд Шарил хадгалах газрын төлбөр гэж авдаггүй дүрэм журамтай аж. Гэтэл Хоёрдугаар эмнэлгийн Шарил хадгалах газрын ажилтан ямар ч албан баримт хөтлөхгүйгээр, баримт бичихгүйгээр 112 мянган төгрөг авсан байна. Нэгэнт төрөл саднаа алдсан хүмүүс дүрэм журмаас гадуур мөнгө авч байгааг мэдсэн ч тоосонгүй. Тиймдээ ч бидэнд хандсан эрхэм “Шарил хадгалах газарт өгсөн хэдэн төгрөгтөө биш, хамгийн гол нь хүний үхэл зовлоноор бизнес хийж, дүрэм журмаас гадуур мөнгө авч байгаад л дургүй хүрлээ. Ингээд зогсохгүй шахаа хийж, сүлжээний бизнес ажиллуулж байгаа юм биш үү” хэмээсэн юм. Өдөртөө хэд хэдээрээ гарч байгаа шарил бүрээс ийн хууль бус мөнгө авч байгааг Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргал мэдэхгүй байна гэж үгүй л болов уу. Дүрэм журмаас гадуур гарч байгаа энэ мөнгө нэг долоо, хоёр долоо хоног, жил, сараар үржүүлээд бодохоор асар их мөнгө. Үүднийхээ жижүүрээс эхлээд бүхий л зүйлийг хяналтдаа байлгах ёстой дарга хүн үүнийг мэдэхгүй байна гэж үгүй. Эсвэл Я.Амаржаргалын удирдлагад ажилладаг, хурган дарга нарын нууц бизнес үү гээд асуудал үүснэ. Түүнээс бус Шарил хадгалах газрын нэг ажилтан ийм их хэмжээний мөнгийг ганцаараа халааслаад байна гэж үгүй. Үүний цаана эмнэлгийн дарга болон бусад удирдах албан тушаалтнууд бий гэх хардлага төрж байна. Гэхдээ “Загас толгойноосоо мууддаг” гэдэг үг бий. Хоёрдугаар эмнэлгийн даргын тухай сайн гэхээсээ илүүтэй саар зүйл олон бий.

Я.Амаржаргал Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа олон тэрбум төгрөгийн асуудалд орж шалгагдаж байсан хүн. Болж өгвөл мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд хутгалдчихаад байдаг даргыг хардах эрх нь хэнд ч бий. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг үг байдаг даа. Я.Амаржаргал дарга л өөрөө энэ тал дээр “овоо”-гоо босгосон учраас бид ийн хардахад хүргэж байгаа хэрэг.

Тухайлбал, эмнэлгийн 90 жилийн ойг тэмдэглэх нэрээр эрүүл мэндийн даат­­галын мөнгөөр худалдан авсан урвалж, оношилгооны хэрэгслийг иргэдэд хэрэглэхгүй хувийн аж ахуйн нэгжийн ажилчдын үзлэгийг бартерын шугамаар хийж мөнгө босгосон байдаг. Мөн “Говь” үйлдвэрийн 1800 ажилтны урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж түүнтэй дүйцэх хэмжээний орлогыг албан бусаар авч, тус компанийн 60,000 төгрөгийн үнэтэй майкыг 126,000 төг­рөгөөр тооцож бартердсан, цар талхын үеийг далимдуулан өндөр үнэтэй оношил­гооны багаж хэрэгсэл болох эхо, рентген аппаратыг бусадтай тохироо хийж их хэм­жээний мөнгийг улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй хуйвалдан угаасан байж болзошгүй гэх мэт асуудал хөвөрнө. Дахин хэлэхэд ийм хэмжээний асуудал дэгдээж явсан дарга Шарил хадгалах газрын бизнесийг мэдэхгүй байна гэж үгүй гэх хардлага байна.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ю88(66.181.191.104) 2023 оны 10 сарын 04

Мэдэхгүй гэх дээ би лав тэгж бодохгүй бна өвдөөд очхоор эмч үхээд очихоор лам гээд гүйдэг шдээ яг хүн үхэхээр төрсөн гарангуут хүртэл шэжиглээд хүрдэггүй шдээ згр надаа төлбөрийн төлөөд нийтэлсэн нийтлэл юм шиг санагдлаа өөр хийх ажилгүй юм уу

0  |  0
Иргэн(59.153.114.191) 2023 оны 09 сарын 28

Бүхий л нүх сүвээр ичих айхыг умартан шуналтах эмч, эмнэлгиын ажилтнууд

0  |  0
я(124.158.88.8) 2023 оны 09 сарын 28

Энэ Амаржаргал авгай юу ч хийхээс буцахгүй хэт мөнгөний сонирхолтой чавганц шүү дээ

0  |  0
hmm..(202.21.107.41) 2023 оны 10 сарын 04

mash zuv sedev hundsun bna...shar huvalznuudaas buzar bulai ikh yum gardag..

0  |  1
Бөөсний онигоо(202.9.40.74) 2023 оны 09 сарын 28

За энэ бол нэг моргын ажилтаны асуудал юм байна. Моргт ер нь ямар хүн ажилладаг билээ? ажиллах хүн байна уу? очоод хий. Эмнэлгийн дарга тэр ажилтанг харсан болов уу, үгүй л байх. Хамт ажилладаг, хариуцдаг эмч, тасгийн эрхлэгч , хүний нөөцийн алба гээд зөндөө бий.Тэд нар гадарладаг эсэхийг мэдэхгүй ч хянах, хөгжүүлэх үүрэгтэй.Тус эмнэлэгт тийм их хүн нас бараад байдаггүй гэсэн.. Цогцос янзалсан хүний гарыг цайлгадаг ёс угаас байдаг. Балайрсан эргүү юм бичиж байхаар детектив ном унш. Хэн ч зүрхлэхгүй, аймаар ажил хийж буй тэр залууд таларх, түүнийг ийм замд оруулсан лам нарыг харааж зүх.

2  |  3
Иргэн(103.57.93.140) 2023 оны 09 сарын 27

Амаржаргал авилгач хорчинавгай тэтгэвэртээ гараагүй л байгаа юм уу. Шоронгоос яаж мултарсан юм бол

0  |  0
99(66.181.189.98) 2023 оны 10 сарын 04

зочин энэ хүн ажилдаа ороод удаагүй байхад хаа байгаа нооргийн ажилтантай холбож ийм юм бичиж байдаг зул гэдэг хэний захиалгаар дотор нь орсон юм шиг бичиж байдаг харин өөрийг нь шалгуулмаар юм биш үү...

2  |  1
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 27

80955877SEKSDN AX NRT UILCHLNE

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 27

S AWI80955878

0  |  0
иргэн(64.119.31.162) 2023 оны 10 сарын 04

Энэ нэг болсон болоогүй юм бичээд байгаа Зул гэдэг хүн чинь 2-р эмнэлэгт ажилладаг хүн үү? эмнэлэгийн дотооддоо ажил төрлөө зорицуулж хийж байгаа ажлыг нь ямар сайн мэдэж байнаа. 700-800 эмч ажилчидтай ядарсан эмнэлэг битгий хэл, бүх л байгууллагууд бартерлаад ажлаа явуулж л байгааштээ

4  |  2
Зочин(202.126.88.87) 2023 оны 09 сарын 27

Иймэрхүү шуналын дэвийг ажил албан тушаалаас нь зайлуулаач МАН- хаан хүний зовлонгоор ашиг хийгч завшигч нар бүү үзэгд

0  |  0
зочин(66.181.166.70) 2023 оны 10 сарын 04

үнэн худал нь мэдэгдэхгүй ийм балай юм нийтэлж хүний нэр нүүрийг барж яадаг байна. үнэн юм бол тэр үед нь ороод энэ даргад нь хэлэхгүй яасан юм. тэгээд л дор. нь нэг их мундаг шудрага царайлсан хүмүүс яанаа энэ тэр гээд элдэвээр муулах нь үнэхээр хачирхалтай.\n\n

4  |  3
зочин(64.119.31.162) 2023 оны 09 сарын 28

ХАРИН ТИЙМЭЭ ЭНЭ ШУДАРГА ХҮНИЙГ ЧИНЬ ШАЛГАДАГ ГАЗРУУД НЬ ШАЛГААД ИДЭЖ УУГААГҮЙГ НЬ ГЭМ БУРУУГҮЙГ НЬ ТОГТООСОН БОЛОХООР АЖИЛДААБУЦААД ОРСОН БАЙНА. ХАРИН ОДОО ДАХИАД АЖЛЫГ НЬ АВЧ ШУНАЛЫН СЭТГЭЛЭЭ ГҮЙЦЭЭХ ГЭСЭН ХҮМҮҮС ХАРЛУУЛАХ ГЭЭД ЗАХИАЛГААР ИЙМ ЮМ БИЧҮҮЛЭЭД БАЙНА ГЭДЭГ НЬ ТОДООС ТОД ОЙЛГОГДОЖ БАЙНА.

4  |  1
ЭМЧ(202.21.121.194) 2023 оны 09 сарын 27

ХҮҮШ ЭЭ, ЭНЭ АВГАЙ ЧИНЬ АВИЛГЫН ХЭРЭГ, ИДСЭН УУСНААРАА СОҮИАЛААР НЭГ ДУУДУУЛААД, АЖЛААСАА ХУСГДААД БАЙГААГҮЙ БИЛҮҮ? БУЦААД ОРООД ИРСЭН, ХЭЭВ НЭГ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ЮМ УУ?

0  |  0
Зочин(139.5.217.152) 2023 оны 09 сарын 28

Эмнэлгийн ажилчид чинь яасан муухай хүмүүс байдаг юм бэ бараг гайгүй бол эмнэлэг битгий орж бай эмч нар нэг л биш болжээ зүгээр хүнийг ч донор болгодог гээд Түмэн ярьж байна үнэн бол яанаа ямар муухай хүмүүс вэ хэнд итгэх болж байна.

1  |  0
Зочиг(66.181.190.72) 2023 оны 09 сарын 27

Бид нарт бас л тйм асуудал тохиолдсон гэртээ нас барсан настаы ээжиыгээ моргт шарилаа аваачих гэж түргэн лүү ярьж төлбөртэй үйлчилгээ авсан чинь хоёр хүн орж ирээд талийгаачийн иргэний үнэмлэхийг аваад гандан дээр тэр газар очоод газар болон бусад үылчилгээг аваарай гээд та нар өөрсдөө шарилаа өргө гээд бид нар хүн хүч муутай болоод л төлбөртэы дуудлагаар үйлчлүүлж байна гээд хэлсэн ч ойлгоогүй . Дараа нь тэгж хүний бичиг бартмт хураах ёсгүйг мэдсэн дээ айишигтай

0  |  0
Зангараг(98.181.118.33) 2023 оны 10 сарын 04

Шарилаар бизнес хийдэг хүмүүс шарил болно, удахгүй дээ.

0  |  1
Зочин(203.91.115.243) 2023 оны 09 сарын 27

Яг надад өнгөрсөн хавар тохиолдсон. Шарил хадгалах газрын ажилтан замын зшүн талын цогц үйлчилгээтэй газраах санал болгож үнэ өртөгийг нь сонсоод өөр буяны байгууллага жишиж судлаад эргээд ярья гэтэл гараад явтал араас байн байн залгаад тулгаад үнэхээр эрээгүй бсан. Уй гашуутай хүмүүсийн сатгэл санаа ямар бх билаэ!!! Гэтэл арай л сэвдэг, шуналтай, бүгдийг мөнгө гэж хараад залгаад тулгаад байгаа нь үнэхээр бүдүүлэг…

0  |  0
Irgen(103.212.117.208) 2023 оны 09 сарын 27

Ene buzartai shunaltai avgai dahiad darga bolson yum uu. Ee buu uzegd

0  |  0
Зочин(202.126.89.138) 2023 оны 09 сарын 27

Нам дагасан дарга эмэгтэйчүүд их хулгайч байдаг. Би их олон жишээ мэднэ, мэдээд өнгөрөх биш хэлдэг. Гэвч том дарга нар нь өөрсдөө бас хулгайч тул тэднийгээ шийтгэдэггүй. Ккк.

2  |  0
bi (202.21.96.212) 2023 оны 09 сарын 27

Bolohgui bolgond holbogdson haashaa durak be? Shunal gej hyazgaargui ymaa... \n

0  |  0
Зочин (122.201.19.2) 2023 оны 09 сарын 28

Ламын багцыг дарга санал болгов л гэждээ. Хүнийг харлуулахдаа сайн юмаа

3  |  0
Лам(59.153.112.231) 2023 оны 09 сарын 27

Алтан хайрцаг нээдэг лам нар бүгд Буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудын мэдэлд очсон байгаа. Тэр зүг чиг нь тэр нас барсан хүмүүст ер падлийгүй, зүгээр л мөнгө авч байгаа компанийхаа газрыг сайн зүг нь гэж зааж өгдөг юм байна лээ.

1  |  0
Зочин (66.181.190.179) 2023 оны 09 сарын 27

Энэ ажлаа аваад 2 сар ч болоогүй байгаа биддээ хэзээдээ тийм их мөнгөний хэрэгт орооцолдоод амжив гэж \n

0  |  0
Ard(103.57.93.109) 2023 оны 09 сарын 27

Oo buzaruud yumaa daa..oirsdoo uhehee medehgui l uavna uu daa

1  |  0
Top