ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн хайсан зүйлээ олно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

Хонь

Хонинуудын амьдралд нүүдэл, суудаг гарч магадгүй. Өнөөдөр та эсэргүүцэж байгаа бол хэсэг хугацааны дараа энэ нь сайхан санаа байсныг ойлгоно. Өөрөө өөртэйгөө зөрчилдөхгүй байхыг хичээгээрэй. Өнөөдөр таны тархи амарч байгаа тул шинэ зүйл сурах гэж цагаа алдах хэрэггүй.

Үхэр

Хайртай хүнтэйгээ хүнд сэдвээр ярилцах гэж хичээ. Өнөөдөр таныг сонсож, асуудлыг өөрт ашигтайгаар шийдэх боломж байна. Өнөөдөр сонор соргог байхыг од эрхэс зөвлөж байна. Бүх амбицаа хумьж, мухрын авдартаа нуугаарай.

Ихэр

Өнөөдөр таныг жижигхэн зүйл ч гэсэн баярлуулна. Бүжиглэх боломж гарвал бүү татгалзаарай. Харин спортоор хичээллэхдээ болгоомжтой байхгүй бол гэмтэх магадлалтай.

Мэлхий

Өнөөдөр та уснаас хуурай гарна. Гэхдээ энэ чадвартаа эрдэх хэрэггүй гэж од эрхэс сэрэмжлүүлж байна. Хүссэн ч орж амжаагүй кафе, ресторан зэрэг шинэ газарт очиж үзмээр санагдана. Дэргэдээ хайртай хүнээ байлгахыг хүсэвч бардам зан тань саад болно.

Арслан

Өнөөдөр зөнтэй зүүд зүүдэлж магадгүй. Зүүдээ санахыг хичээгээрэй. Ухаалаг санаа гэнэт төрвөл бичээд аваарай. Хамгийн ширүүн маргааны үед ч хэм хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Ууртай хэлсэн үг та хоёрыг хүчтэй муудалцуулж магадгүй.

Охин

Энэ өдрийг та юу ч хийхгүй өнгөрөөх боломжтой. Биед эвтэйхэн бус, тухгүй хувцсаа бүү өмсөөрэй. Удирдлагын шударга бус хандлагад таныг онилно.  

Жинлүүр

Та бусдын асуудлыг шийдэхэд нь тусална. Ингэснээр илүү их аз жаргалыг мэдэрнэ. Бага ч гэсэн хугацааг өөрөө өөртэйгөө өнгөрүүлбэл тустай. Өнөөдөр та өөрөөсөө өөр хэнийг үл анзаарна.

Хилэнц

Онцгой содон зүйл эрэлхийлж байсан бол түүнийгээ өнөөдөр олох нь гарцаагүй. Үсчин явахаар төлөвлөсөн бол хойшлуулахыг хичээгээрэй. Шинэ үсний засалт таны урмыг хугална. Тайван байхыг хүсвэл боломжтой бол зүгээр л гэртээ үлд.

Нум

Гоё үгэнд бүү хуурт. Юу мэдэрч байгаагаа хэлэхээс ичих хэрэггүй. Хариуд нь та олон зүйл авна. Хувиа хичээсэн зангаа хазаарлах цаг нь болсон. Өөрөөсөө ахмад хүнд бодлоо тулгах хэрэггүй.

Матар

Амьдрал хаашаа ч эргэсэн та ид шидийн гэмээр аргаар дээр нь гарсан байх болно. Энэ дэлхийд ганцаардаж буйгаа хурц мэдэрнэ. Өөрт оногдоогүй зүйлээ авахыг хүснэ. Давшилтад орохоос өмнө гурвантаа тунгаагаарай.

Хумх

Өнөөдөр та өөрөө өөртөө зурхайч, төлөгч, сэтгэл зүйч нь байна. Тиймээс зөвхөн өөрийгөө сонс. Ингэснээр сэтгэл санаа өөдрөг болохоос гадна хүссэн зүйлээ бонус болгон авна. Бусдыг онцгойлон сонсох хэрэггүй. Юу мэдэрч байгаагаараа л амьдар. Нэр хүнддээ найдах хэрэггүй. Тус болохгүй.

Загас

Өр зээлээ төлснөөр таны санхүүгийн байдал дээрдэнэ. Хаа нэгтээ зугтах эсвэл ямар нэгэн зүйлээс зуурах хэрэггүй. Гаднах өнгөнд хууртах хэрэггүй. Энэ өдөр хэзээ хэзээнээс хуурамч байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top