Эмч, мэргэжилтнүүд сэтгэцийн эрүүл мэндийн сургалтад хамрагдлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 19

 

Эрүүл мэндийн сайдын 2023 оны долоодугаар сарын 31-ний өдрийн А/274 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭМЯ, СЭМҮТ-өөс хэрэгжүүлж буй “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт” аяны хүрээнд “Натур мед” сэргээн засах төвийн сэтгэл зүйч Э.Уянга байгууллагынхаа эмч, мэргэжилтнүүдэд сэтгэцийн эрүүл мэнд, стресс менежментийн сургалт зохион байгууллаа.

Эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа хандлага нь эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, тогтвортой байдал, стресс менежментээс хамааралтай байдаг.

Тиймээс эмч, мэргэжилтнүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох уг сургалтаар "Харилцаа хандлагаа зохицуулах нь" бүлгийн зөвлөгөө, “Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ажилчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих”, “Хэцүү үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны аргад суралцах”, “Ажлын байрны стресс түүнийг даван туулах дархлааг бий болгох” зэрэг сэдвээр илтгэл тавьж, үйлчлүүлэгчтэй харилцахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, харилцан санал солилцлоо.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top