Хонь
Өнөөдөр таны бодож хийсэн ямар ч үйлдэл маш гэнэтийн үр дүнг үзүүлнэ. Гэхдээ үүнийг амжилтгүй гэж нэрлэж болохгүй. Гэнэтийн бэлгэнд бэлэн байгаарай.
Үхэр
Үхрийнхэн өнөөдөр их ажилтай байна. Танаас бусад эргэн тойронд тань байгаа хүмүүс ч гэсэн ажил ихтэй байх шиг санагдах байх. Зөвшөөрөгдсөн хил хязгаарыг зөрчихгүй бол энэ өдрийг удаан хугацаанд таатайгаар дурсан санах болно.
Ихэр
Бусдын ухсан нүх рүү харахдаа тэнд юу байгааг сайтар ажиглахаа мартуузай. Эс бөгөөс та өнөөдөр бусдын нүх рүү хэтэрхий ойртож, унах вий!
Мэлхий
Таны дотор ноёлж буй хөнгөн мэдрэмжийг ашиглан маш утга учиртай зүйл хийж болох сайхан боломж байна. Харин удаан бодуузай. Эсвэл та санаагаа цаасан дээр тэмдэглэж авч болох юм.
Арслан
Хувийн харилцаанд маш аюултай өдөр. Хэлсэн үг, үйлдэлдээ хүрэхийг хичээ. Бас эрхэм хүндтэй хүнтэйгээ харилцахдаа дээд зэргээр болгоомжтой байгаарай.
Охин
Нийтийн эзэмшлийн газар цэвэрхэн, эмх журамтай байгаарай. Хог бүү хая, тамхи бүү тат, бүү чанга дуугар. Дасгал хөдөлгөөн хийхээ мартуузай. Тайван байдлаа хадгалахыг хичээгээрэй, энэ чадвар танд өнөөдөр маш шаардлагатай байна.
Жинлүүр
Удаан бишээр үйлдэл хийж эхлээрэй. Зүрх сэтгэлийнхээ анхны дуудлагаар хөдөл. Тогтворгүй байх нь таныг боломжоо алдахад хүргэх учир тайван байдлаа хадгалаарай.
Хилэнц
Та өнөөдөр ойн амьтадтай ярилцаж буй бяцхан охин шиг байна. Ярианыхаа утга учир бүхий хэсгийг бүгдэд дуулдахаар хэл. Бусдыг ч бас дэмжин ярилцаарай.
Нум
Санаандгүй хэлсэн үгнүүдээ буцааж авахад цаг байна. Сүүлийн үед хэн нэгнийг гомдоогоогүй байгаа гэдгээ сайтар бодоорой. Хэрвээ хэн нэгнийг гомдоосон юм шиг санагдаж байвал уучлалт гуйхаа бүү азнаарай. Дараа нь сайхан харилцаагаа сэргээхэд хэцүү болох вий!
Матар
Хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой зүйлс хүнд бэрх санагдах өдөр. Тархиа дасгалжуулахад таатай өдөр биш. Сэтгэлийн ачаанаас салахын тулд зүгээр л юу ч хийхгүй байх нь дээр.
Хумх
Урьд өмнөхөөсөө илүү эмзэг байх болно. Хэт их бодох, туйлшрах зэргээр өөрийгөө бүү хүндрүүл. Болж буй зүйлүүдийг энгийнээр ажиглаарай.
Загас
Алдартай болох муугүй боломж гарч ирнэ. Гэхдээ бүхнийг чадагч, бүгдийн баатар байх гэж бүү хичээгээрэй.
Сэтгэгдэл ( 0 )