Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг "Бадрах энержи" ХХК-ийн өмнөх дүр "АРЕВА майнс" ХХК гэдгийг мэдэх үү. "Бадрах энержи"-гийн дийлэнх хувьцааг эзэмшдэг "Орано" ХХК-ийг зүсээ хувиргасан "АРЕВА" ч гэж ярьдаг. Тэр нь ч үнэн юм.
Тэгвэл "Бадрах энержи" ХХК-ийн 66 хувийг Францын "Орано" групп, үлдсэн 34 хувийг нь Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Одоогоос 27 жилийн өмнө геологийн хайгуулын ажлыг эхлүүлж, 2002 онд Дулаан-Уул ордыг, 2010 онд Зөөвч-Овоо ордыг нээсэн байдаг. Тэр цагаас л Монгол Улсад уран олборлож болно, болохгүй гэх маргаан эхэлжээ. Монголын төр ч уран олборлохыг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг сонголт дээр олон жил явж ирсэн гэхэд болно.
Тэгвэл төрийн эрхийг барьж байгаа МАН-ынхан "Уран олборлохыг зөвшөөрсөн"-өөр Монгол Улс бүхэлдээ "АРЕВА МАЙНС" ХХК-ийн хойд дүр "БАДРАХ ЭНЕРЖИ"-гийн аманд багтчихлаа.
Хэрэв уншигчид санаж байгаа бол Дорноговь аймгийн Улаанбадрах суманд эрүүл мал гэж байхгүй болсон, тэр ч битгий хэл хоёр толгойтой хурга, найман хөлтэй ишиг төрлөө гэх яриа ч байдаг. Өөрөөр хэлбэл, ураны хор уршиг хүн, амьтны урагт нөлөөлж эхэлсэн гэх баримтыг нутгийн иргэд нь дэлгэж, Улаанбаатар хотод ирж, хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж байсан түүх ч бий.
Гэтэл тэд нэг л өдөр чимээ тасарсан. Одоо нутгийн иргэд байтугай ураныг эсэргүүцэж, тэмцэл өрнүүлж байсан иргэний нийгмийн байгууллага ч сураггүй болсон нь анзаарагдана.
Түүгээр ч зогсохгүй олон жил ураныг эсэргүүцэж, үзэл бодлоо хүчтэй илэрхийлж байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатараас эхлүүлээд бүгд амаа үдүүлсэн мэт чимээгүй болж, хэн ч ураны гаж нөлөө, хор уршгийн талаар дуугарахаа байсан байх юм. Эндээс тэд бүгдээрээ яагаад чимээгүй болов, цаад шалтгаан нь юу байж таарах вэ... гэх асуулт хардлага дагуулах нь зүйн хэрэг билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан Франц улсад айлчлахдаа гэрээний явцыг нэг шатаар ахиулсан. Түүнийг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийтэд мэдээлснийг мартаагүй байх.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцөлөөр Парис хотод хэлэлцээ хийж, Талууд урьдчилсан зөвшилцөлд хүрч чадлаа. Энэ протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барина. Засгийн газар урьд өмнөх Хөрөнгө оруулалтын гэрээний алдаа оноог дүгнэн цэгнэж, Монголын баялаг Монголдоо илүү өгөөжтэй, Монгол хүндээ илүү хүртээмжтэй байх зорилго өвөртлөн амар бус яриа хэлцлийг хийж, харилцан ашигтай хамтран ажиллах гэрээний нөхцөлөө Францын талтай урьдчилан тохиролцлоо. Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй. Эдийн засаг, техник технологийн ямарваа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцөлөө тохиролцлоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нэг ч ам.долларын өр оногдохгүй, өгөөжөө шууд хүртэнэ" хэмээн онцолсон байдаг.
Түүнчлэн "Бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх аварга том төсөл хагас зуун жил шахам буюу 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлаа ханган базаана. 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь гэхэд 2061-2070 онд 9 жил жил үргэлжилнэ. Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно. Жилийн цэвэр ашиг нь 131.0 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой. Төслөөс Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолж байна. Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гараад байна. “Бадрах Энержи” ХХК-ийн бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байна. Үүний 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллана. Шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нээгдэнэ" гэж ярьсан.
Эндээс харахад, Францын зүсээ хувиргасан "Орано" ХХК Монголын тал нутгийг ухаж, сэндийчих шатаа нэгээр биш хэлээн хэдээр ахиулсан нь харагдаж байна. Уран олборлохыг эсэргүүцэж байсан бүх хүн, нутгийн иргэд малчид нь хүртэл нэг л өдөр чимээгүй болчихлоо. Уг нь, одоо л тэд хүчтэй дуугарч, ураныг эсэргүүцэн тэмцэж байх ёстой биш бил үү. Эсвэл ТЭД...
Сэтгэгдэл ( 10 )
Нэг л ухаад ашиг олно л гэнэ.Удалгүй л ашиггүй болоод өрөнд ороод,эсвэл юу ямар хэмжээтэй гарч байгаа нь ч мэдэгдэхгүй хяналтгүй зөөгөөд эхлэнэ.\nӨмнөх төслүүдээ ашигтай шийдэж байж дараагийн ажилдаа ор л доо
Монгол улс уранаа эргэлтэнд оруулж байж эрчим хүчний хараат байдал, утаа униар, хөлдөлт гацалтаасаа салж хөгжлийн найдвартай бат суурь, эх үүсвэртэй болно. Үүний тулд ус, бэлчээр, хүн, мал, ан амьтанд аюулгүй технологийг ураныг хайх, олзворлох, ашиглах бүх үе шатуудад нэвтрүүлэх. Уурхайн аюулгүй ажиллагаа, нөхөн сэргээлтийг өндөр хяналт, судалгаа, шинжилгээ, дор чанд явуулах. Үүнийг өчүүхэн төдий зөрчисөн тохиолдолд буруутай нөхдөд хатуу арга хэмжээ авдагхууль эрх зүйнзохицуулалтыг чанд хийж, хатуу мөрдөх. Аюулгүй ажиллагааг төгс ханган хийсний дараа олзворлон ашиглах ажиллагааг сая эхлүүлэх
Хүн мал хордуулсан их юм байхгүй. АН намынхан улс орны өөдрөг ажлыг үгүй хийх гэж сонгууль дөхөөд солиордог шүү дэн
SEKSEER MERGJLN SEKSYG80955877
SEKSDN80955877
рублээр цалинждаг сэтгүүлч үү ?
Манайд уран олборлохыг оросууд улайран эсэргүүцээд,манай янз бүрийн гудамжны гуйлгачдыг өчүүхэн хэдэн цаасаар санхүүжүүлээд,өнөөдүүл нь амнаасаа хөөс сахруулаад орилоод бдаг юм.мөн улс төрийн хүрээнд ч оросын лобби хийдэг этгээдүүд зөндөө бгаа.ураны шар нунтаг олборлох тийм их хортой юм бол оросууд өөрийн уурхайнуудаа яагаад хаадаггүй юм бол?яагаад гэвэл одоогын орчин үеийн шар нунтаг гаргах технологи хор багатай болчихсон юм ш дээ.
Orosiin tolbortei medee baina! ene zindaa.mn mongoliin erh ashigiin esreg orosiin tald ajillaj baina! tagnuuliin yerunhii gazar ene site iig shalgaj zahiral setguulchdiign eh oronoosoo urwasan hergeer shorond horiochee!
orosiin tolbortei medee baina! ene zindaa.mn mongoliin erh ashigiin erh ashigiin esreg orosiin tald ajillaj baina! tagnuuliin yerunhii gazar ene site iig shalgaj zahiral setguulchdiign eh oronoosoo urwasan hergeer shorond horiochee
Яагаад чимээгүй болсоныг сэтгүүлч та олж бидэнд мэдээлэх бусуу!? Биднээс асуугаад ер яарвэ?