Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв ирэх баасан гарагт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр төвийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулах 5 хэсэг бүхий цогц арга хэмжээг 11:00-16:00 цагт зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгөөр Үндэсний шигшээ багийн тамирчдад үзүүлдэг эмчилгээ,үйлчилгээ, спортын гэмтлийн оношилгоо, биеийн бүтцийн шинжилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг энгийн иргэдэд үзүүлнэ. Мөн энэ үеэр сургалт зохион байгуулагдана (БТСУХ-ны сургалтын танхим).
ХӨТӨЛБӨР:
11:00-11:45 “Спортын бэлтгэл дасгалжуулалт”
12:00-12:45 “Спортын хоол зүй
”13:00-13:45 “Спортын сэтгэл зүй”
14:00-14:45 “Спортын гэмтэл бэртэл, тейп боолт”
15:00-15:45 “Допингийн шинжилгээ авах процесс, хориотой бодисын жагсаалт, үр дүнгийн менежмент” гэсэн сэдвүүдээр явагдана.
Хүссэн хүн бүр энэхүү өдөрлөгт оролцож, сургалтад хамрагдан сонирхсон чиглэлээрээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )