Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогдсон. Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан, Төв аймагт тавигдсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Тус хэрэгт тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтнууд болон “Худалдаа хөгжлийн банк”, “Кью Эс Си” зэрэг ХХК-ийн удирдах албан тушаалын 20 хүн, хоёр хуулийн этгээд яллагдагчаар татагдсан юм.
Харин УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал өчигдөр /2023.11.20/ энэ хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, мэдээллийнхээ эхэнд аливаа том хэргүүд шүүх дээр очиж гацаж, удааширч байгааг тодотгосон юм. Түүний хийсэн мэдээллийг тойм хүргэж байна. Тэрбээр үргэлжлүүлэн, Маргааш/өнөөдөр/ “Цемент шохой” ТӨХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувьтай холбоотой шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно. Тийм учраас энэ талаар мэдээлэл өгч байгаа юм. Тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ 2019 оны гуравдугаар сараас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн ард явагдсан санхүүгийн схемийг олон нийтэд танилцуулсан. Сүүлийн 30 жилийн доторх хамгийн комплекс, хүн ойлгоход хэцүү, УИХ, Засгийн газартайгаа хамтдаа оролцсон, хамгийн олон хүн хамарсан луйврын схем бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Цемент шохой” болон Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй хамтад нь авах оролдлого байсан.
“БЕЗМЕНТ КОМПАНИ ”ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ӨНӨӨХ 61 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ
“Цемент шохой” ТӨХК-ийг авсан хэрэг тэртээ 2011 оны нэгдүгээр сарын 12-нд Хөрөнгө оруулалтын гэрээ гээчийг Зам тээврийн сайд байсан Х.Баттулга Ажлын хэсэг байгуулж, цоо шинэ “Безмент” компанитай байгуулсан. Энэ компанийн эзэн нь Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг байсан. Ингээд нэг жилийн дотор Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авч, 40-ийг нь Худалдаа хөгжил болон Улаанбаатар банк руу шилжүүлсэн. Харин 21 нь гадагшаа шилжсэн. Улмаар 2015 онд УИХ-аас хувьчлах газруудын жагсаалтыг баталсан. Ингэхдээ “Цемент шохой” ТӨХК-ийг хөрөнгө оруулагчдаа шууд гэрээгээр өг гэсэн чиглэл өгсөн. Төр өмчөө хувьчлахдаа сонгон шалгаруулалтын журмаар, хамгийн өндөр дүн амалсанд нь өгдөг зарчимтай. Ингээд Засгийн газраас өмч хувьчлалын жагсаалтыг гаргаж, тэр оныхоо 10 дугаар сарын 8-нд тухайн компанийг хувьчилсан. Харин төр 2022 оны гуравдугаар сард буцаан авах шийдвэр гаргасан. Энэ хооронд Хөгжлийн банкнаас авсан өнөөх 61 сая ам.долларын зээл нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгдээгүй байна. “Цемент шохой” компаниас өөрт учирсан хохирлын хэмжээгээ гаргахад нийтдээ улсад 660 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР “КЬЮ ЭС СИ“ ХХК-Д ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ШИЛЖҮҮЛСЭН
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын гэрээг “Кью Эс Си” компанитай мөн л 2011 онд байгуулсан. Үүнээс хоёрхон жилийн дараа тус үйлдвэрийг концесын гэрээний жагсаалтад оруулж, 30 жилээр эзэмшиж, өөрсдийн хөрөнгөөр цахилгаан шугам, авто болон төмөр зам барьж, Гангын үйлдвэр барихаар концесын гэрээг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгөөр хийсэн. Харин нэгхэн жилийн дотор эхний гурвыг нь хийгээд Засгийн газартай концесын гэрээний нөхцлөө барих-шилжүүлэх болгон өөрчлөн байгуулж, улсын төсвөөс 240 тэрбум төгрөгийг гаргуулж авсан. Гангын үйлдвэр нь огт баригдаагүй хэрнээ олборлож, борлуулах дэд бүтцээ маш хурдан хийгээд 2016 оны сонгуулиас ердөө дөрөвхөн сарын өмнө бүтээн байгуулалтынхаа хөрөнгийг гаргуулсан. Мэдээж энэ хоорондоо экспортод төмрийн хүдэр гаргаж, орлого төвлөрүүлж байсан.
“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙГ АВАХ МӨНГӨНИЙ 72.9 ХУВЬ НЬ ТӨРИЙН МӨНГӨ БАЙСАН
“Эрдэнэ үйлдвэр”-ийг бид 40 жил Монгол Улсыг тэжээж ирсэн саалийн үнээ гэж ярьдаг. Манай улсын ДБН-ий 6.3 хувь, нийт экспортын 9.4 хувийг тус үйлдвэр өнөөдөр бүрдүүлж байна. Тухайн үед улстөрчид Эрдэнэтийн талаар “Эцэс турсан үнээ” гэх мэтээр олон зүйл ярьдаг байсан. гэтэл цаашаа дахиад 70 жил хэвийн үйл ажиллагаагаа явуулж, үр өгөөжөө өгөх нөөцтэй гэдэг нь батлагдсан. Ийм том үйлдвэрийн 49 хувийг авсан манай улсын хувийн компани авсан гэх мэдээллийг тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яг сонгуулийн өмнөх өдөр буюу 2016 оны зургаадугаар сарын 29-нд олон нийтэд мэдээлж байсан. Энэ гурван үйлдвэрийн асуудлыг шүүх дээр хүртэл яагаад холбож авч үзээд байна вэ гэхээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авах үйл ажиллагаа 2012-2016 оны хооронд л өрнөсөн. Ингэхдээ “Цемент шохой” болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бүгдээрээ Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэгддэг. Ингэж байж тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Эрдэнэтийг авахын тулд хамгийн чухал стратегийн бүтээгдэхүүнүүдийг нь үйлдвэрлэдэг хоёр үйлдвэрийг хамтад нь авах санхүүгийн схемийг зурсан байгаа юм. Эрдэнэтийн 49 хувийг авахын тулд 400 сая ам.доллар хэрэгтэй байсан. Харин энэ мөнгийг босгохын тулд дээрх хоёр үйлдвэрээс болон концес болон Хөгжлийн банкны зээлээс босгосон. Хувийн компани дангаараа энэ мөнгийг босгоод авсан бол ямар нэгэн асуудал байхгүй. Гэтэл 72.9 хувийг нь төрийн мөнгөөс буюу Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанк, “Цемент шохой”, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс босгож, ОХУ-ын компани руу шилжүүлсэн байдаг. Ердөө дөрөвхөн жилийн дотор ингэж хийгдсэн санхүүгийн луйврын схемийг 2019 онд анх олон нийтэд мэдээлсэн юм.
Сэтгэгдэл ( 8 )
нөхдүүд ёстой айж, хийх газраа олж олон юм сэдэж байна даа, хулгайлсан хэдхэн цөөн нэг бүлэглэлийн хүмүүс байгаа /маш их мөнгөтэй/ харин иргэд бид төр засгын талд зогсож байгаа бид дийлэнх олон шүү /бипний талд үнэн байгаа/
сайд хийж байхдаа илчлээд арга хэмжээ авч байх чинь яасийм.өөрийн толгойгүй дандаа захиалгаар ярьдаг, хийдэг мангар пацанууд хол явахгүйээ
ingej luivarchidiig barij ulsiig hohirolgui bolgoh heregtei bna. ene bvhenii ard sahal Erdenbileg, Elvegdorj , Saihanbileg nar l bgaa ch dee. Mongoliig ysiig tsaital moljij baijsan daa. uls oroniig dampuuruulij ih or nd oruulsan daa. Erdenbilegiig barij shorond hiil dee. Elvegdorjiig bas shorond hiij baij ene luibar bulai duusan daa.
DYYDLGN MERGJLN XNAGCH80955877
SEKSEER XANI80955877
SEKSDI80955877
ИЙМ СХЕМ ЗОХИОЖ ХЭРЭГЖҮҮЛДЭГ САЙН ТОЛГОЙГ 8 ЖИЛ Е САЙД БОЛГОЖ ШИЙТГЭМЭЭР БАЙНА. ОРОС ХЯТАД АНУ ДУНД АЖИЛЛАЖ МОНГОЛ ОРНОО ХӨГЖҮҮЛЭГ.
тӨРИЙН МӨНГӨӨР ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУДАЛДАЖ АВСАН ТОХИОЛДОЛ ОЛОН БИЙ. Жишээ нь Чингис зочид буудлыг Сү.бАТБОЛД иргэний нисэхийн мөнгөөр, Төв бараан захыг Сайхансамбуу нийслэлийн хөрөнгөөр худалдаж авсан баримтууд хуучраагүй байна. Бас Эрдэнэтийн хөрөнгөөр худалдаж авсан газрууд цөөн биш. Батнайрамдал сайн байна.