ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныханд таатай өдөр

2023 оны 11 сарын 22

Хонь

Өнөөдөр таны хувьд хамгийн бага эрсдэл гаргах нь ч гэсэн амиа хорлож байгаатай адил юм. Бүх зүйлийг зохих журмын дагуу л хэрэгжүүлээрэй.

Үхэр

Дуртай зүйлээ хийж таашаал авангаа таны эрх чөлөөнд хязгаар бий гэдгийг мартаж болохгүй. Бусад хүний эрхээр таны эрх чөлөө хязгаарлагдаж байдаг тул хэнд ч саад болохгүй байгаа эсэхтээ анхааралтай байгаарай.

Ихэр

Өнөөдрийн үйл явдлыг чухалд тооцох ёстой. Үйл явдал таны инээдийг хүргэж байсан ч ач холбогдол өгөөрэй. Үр дүнг нь та удахгүй мэдрэх болно.

Мэлхий

Ямар ч асуудлын шийдлийг хайхдаа тэмдэглэлийн дэвтэрээ үзээрэй. Магадгүй тэндээс та хариултаа олох болно.

Арслан

Ухаалаг хүмүүс юу ярьж байгааг сонсоорой. Танд тархины үйл ажиллагаагаа өдөөх нь хэрэгтэй юм.

Охин

Хувийн бодол санаа тань ядраах өдөр. Бодол санаа зүгээр л учир битүүлэг байх болно. Тэдгээрээс ангижрах арга нь найз, ах дүүс, танилынхаа асуудалд туслах юм.

Жинлүүр

Оршин буй ертөнцөө тодорхой хэмжээгээр мэдэрч, дассан байх. Ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг хүсэх хэрэггүй. Гэхдээ ийм бодол орж ирвэл өнөөдөр л үзээд алд. Илүү сунжруулж хэрэггүй.

Хилэнц

Таны үг, үйлдэлд эргэн тойрныхны зүгээс хурдан хариулт ирнэ. Үүнд хэт их ач холбогдол өгөөд хэрэггүй. Та аливааг ном ёсоор нь хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа учраас бусад хүний юу ярих нь танд ямар ялгаа байна вэ.

Нум

Том зүйлд хүрэхээр тэмүүлэхэд тохиромжгүй өдөр. Гэртээ их цэвэрлэгээ, угаалга хийж болно. Эрсдэлтэй зүйлд бүү оролц.

Матар

Мэдээлэл цуглуулахдаа алтан дундажийг баримтал. Энэ нь таны тархи хамгийн сайнаараа ажиллахад хэрэгтэй зүйл юм. Мэдээлэлд чадах хэмжээгээрээ шүүлтүүртэй хандаарай.

Хумх

Өнөөдөр та хайр сэтгэлийн тал дээр маш амжилттай байх болно. Таавар мэт байх л хэрэггүй. Бусад зүйл таны хүссэнээр болох өдөр.

Загас

Өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзнэ. Үүний дараа шинэ зүйл эхлэх эсэхээ өөрөө шийдээрэй. Унтахаасаа өмнө биед маш тустай ногоон цай нэг аягыг уувал сайн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top