ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн өөрийгөө ял

2023 оны 11 сарын 24

Хонь                 

Өнөөдөр хүмүүс таны наргианд инээхгүй байж магадгүй юм. Гэхдээ энэ нь санаагаа зовоох шалтгаан биш. Хүмүүс маргааш, нөгөөдөр, магадгүй дараагийн долоо хоногт тантай хөгжилдөнө.

Үхэр

Бусдад “Би хэлсэн шүү дээ” гэх зэргээр тулгаж бүү яриарай. Та хэлсэн байлаа ч ингэж сануулах хэрэггүй. Хүмүүс алдаа гаргах эрхтэй.

Ихэр

Таныг тойрон хүрээлж байгаа хүмүүс шударга тоглох дүрмийг мартсан бол таны зүгээс авах арга хэмжээ нь өөрийгөө цэврээр авч үлдэх юм. Хэсэг зуур тэднээс холд. Тэд өөрсдийнхөө алдааг олж харна гэж найдаад орхи.

Мэлхий

Шүүмжлэлд хариу өгөх хэрэггүй. Зүгээр л таныг хэн ч шүүмжлээгүй байх болно. Хүмүүсийн ярианы өнгө аясыг буруугаар хүлээж авах хэрэггүй юм.

Арслан

Хэрвээ та ганцаараа урагшлахаар шийдсэн бол зөв цаг үеийг сонгоорой. Таны хийж бүтээж буйг хэн ч ажиглахгүй бол гомдолтой байх болно.

Охин

Өнөөдөр танд сэтгэл хөдлөлийн тэсрэлт хэрэгтэй болно. Стрессээ өөртөө бүү хадгал. Мэдрэмжүүддээ гадагшлах боломж олгоорой. Гэхдээ аль болох найрсаг байдлаар илэрхийл.

Жинлүүр

Зорилго чиглэлээ жаахан өөрчлөхөд зүгээр. Харин үүндээ бусдыг ашиглахаас татгалзаарай.

Хилэнц

Од эрхэсийн байрлалаас болж энэ өдөр зарим ажлын ард гарахад бэрхшээлтэй болж магадгүй юм. Гэхдээ таны үүрэг даалгавар гүйцэтгэж баршгүй зүйл биш. Та эдгээрийн ард гарчихвал өөрийгөө бас нэгэн удаа яллаа л гэсэн үг.

Нум

Таны сэтгэл хөдлөлөөс олон зүйл бүрэн хамаарах өдөр. Болж буй үйл явдалд логик хайх нь ашиггүй байж магадгүй юм.

Матар

Өнөөдөр танд магадгүй атаархагчдын эсэргүүцлийг даван туулах шаардлага тулгарах байх. Багахан таагүй зүйлсийг том зовлон болгох хэрэггүй. Энэ нь маш их хүчийг шаардаж, ядраана.

Хумх

Энэ өдөр бүх асуудлыг март. Танд маш сонирхолтой зүйл хийх боломж гарч байна. Та энэ өдрийг магадгүй хэзээ ч мартахгүй.

Загас

Буруугүй гэдгээ баталж чадаагүйн мэдрэмж таныг зовоож магадгүй. Энэ нь сэтгэлзүйн байдалд хортой учир доторх мэдрэмжүүдээ илэрхийл. Эс бөгөөс хэн нэгэн таны мөрөн дээр суучих вий!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top