ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэнд таатай өдөр

2023 оны 11 сарын 28

Хонь

Өнөөдөр ямар ч сэтгэл хөдлөл мэдэрч байлаа царайндаа зовоогүй шинж тэмдэг харуулахыг шаардах өдөр. Ямар ч тохиолдолд эвлэрэхийн төлөө байгаарай.

Үхэр

Хүлээн зөвшөөрөх өдөр. Өөрөө өөрийгөө магт. Эргэн тойрны хүмүүсээс хайр халамж хүлээх хэрэггүй.

Ихэр

Харах өнцөгөө урд байгаа зүйлүүдээрээ хязгаарлах хэрэггүй. Заримдаа эргэн тойрноо, холыг харах хэрэгтэй байдаг. Одоо цаг дээр төвлөрч байгаа эсэхтээ бүү санаа зов. Өнгөрсөн зүйлээс сайн сургамж авсан байх болно.

Мэлхий

Өнөөдөр та сэрэхдээ л хөнгөн, сэргэлэн байх болно. Үүний ачаар янз бүрийн зүйлсийг амжуулж, энэ өдөр уйтгартай биш байх болно.

Арслан

Өнөөдөр та болон таны дотоод ертөнц хэн нэгний хувьд шийдвэрлэшгүй таавар мэт байна. Та тэр хүнд аливааг зохицуулахад нь тусалж, нөхцөл байдлыг хувьдаа ашигтайгаар эргүүлэх эсэх нь зөвхөн таны харах өнцөгөөс хамаарна.

Охин

Өнөөдөр та маш сэжигч байна. Магадгүй энэ нь таны зөв байх. Гэхдээ зарим талаараа таны айдас хэт их байна.

Жинлүүр

Энэ өдөр та хамгийн сайнаараа байх болно. Таны бүх зүйл бүтнэ. Хүмүүс тантай эелдэг байж, та хүссэн зүйлээ амархан олж авах болно. Гэхдээ ухаалаг байж, хил хязгаарыг бүү даваарай.

Хилэнц

Өнөөдөр магадгүй ирээдүйд санаа зовнино. Өдрийн туршид хүмүүс сөрөг байж, орой таныг бухимдуулах нэгэн ч гарч ирж болзошгүй. Тайван байдал, алсын хараагаа хадгалаарай.

Нум

Сэтгэлд шуурга шуурч, тогтвортой байдлаа хадгалахад амаргүй байх болно. Тайван амьдрахад саад болж буй зүйлийг сөрөн зогс. Тэнэг хүмүүсийг өрөвд. Зарим хүмүүст нөхцөл байдлыг шударга үнэнээр хэл, тэд гомдохгүй.

Матар

Хүсэл мөрөөдлөө бүү нуугаарай. Хүчээ нэгтгэх зүйл дээр хүмүүстэй нийлээрэй. Тэгж чадвал бэрхшээлүүдийг даван туулж, нэг мэдэхэд ард нь гарсан байх болно.

Хумх

Өөрийн хийж бүтээсэн зүйлсээсээ таашаал мэдрэх өдөр. Таны толгойд ямар нэгэн бодол орж ирвэл түүнийг илүү хөгжүүлж, биелүүлэхэд анхаараарай. Ямар ч тохиолдолд шинэ санаагаа мартаж орхиж болохгүй.

Загас

Өөрийгөө орхин бусдын зорилгыг өмнөө тавьсан эсэхээ бодож үзээрэй. Таны зорилго агуу гэх бодлоор өөрийгөө зөвтгөж болох ч зорилгоо хэзээ ч мартахгүй байснаар та түүнд хүрч чадна. Гэхдээ энэ хоёр хувилбарын алинд ч сөрөг зүйл байхгүй. Та зорилгодоо хүрсэн ч хүмүүс танаас тусламж хүссэн хэвээр байх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top