ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн өөрийгөө хайрла

2023 оны 11 сарын 30

Хонь

Өнөөдөр аль эрт болсон үйл явдлын цуурай эцэст нь таныг гүйцэх болно. Энэ нь танд их таашаал өгөх магадлал багатай, гэхдээ та үүнийг даван туулах хэрэгтэй бөгөөд нүүрэндээ үл мэдэгдэх илэрхийлэлтэйгээр хийх нь дээр.

Үхэр

Энэ өдөр та маш их идэвхтэй байх болно. Асуудлыг шийдэхдээ ч маргаан үүсгэхдээ ч идэвхтэй байна. Асуудлууд дээр бүх анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бол ядаж л маргаан болон асуудлын хооронд ухаалаг байдлаа хадгалахыг хичээгээрэй.

Ихэр

Хэтэрхий хичээсэн хандлага таныг юунд ч хүргэхгүй өдөр. Танд илүү их өөртөө итгэх итгэл хэрэгтэй. Үүний тусламжтайгаар та бүх зүйлийг зохицуулж чадах юм. Хэн нэгнээс зөвлөгөө авч чадахгүй бол өөрөө хичээж эхлээрэй.

Мэлхий

Мөнгөний асуудлыг шийдэхэд таатай өдөр. Таны авч буй цалинг нэмэх юм бол таатай байх болно гэдгээ даргадаа сануулах, өглөгтэй хүмүүсээс нэхэх зэрэгт таатай. Хэн нэгэн таны зөв гэдгийг хүлээн зөвшөөрөх болно.

Арслан

Зохион байгуулах авьяас чадвар эрс нэмэгдэх өдөр. Хүмүүсийн юу гэж хэлэхийг бүү гайхаарай. Тэд танд үнэтэй зөвлөгөө өгч магадгүй юм.

Охин

Тун маргаантай нөхцөл байдалд оролцох магадлалтай байна. Танд багагүй эр зориг, итгэлтэй байдал хэрэгтэй болно. Ингэж байж алдагдалгүй гарах юм.

Жинлүүр

Яаран бүхий л ажлаа орхиод өөрийгөө хайрлах зүйлийг хий. Таныг залгих гэж байгаа мэт дэндүү чухал уур амьсгалаас холдох шаардлагатай байна.

Хилэнц

Өнөөдөр та зүгээр л жаргалтай байна. Үүнд шаардлагатай ганцхан зүйл нь сайхан зүйлийг хүсэх юм. Тэр зүйл заавал ирэх болно.

Нум

Тал зассан шийдвэрийг зөвшөөр. Үүнээс та алдахаасаа илүү хожих болно. Гэхдээ асуултуудад тийм эсвэл үгүйгээ илэрхийлж дуугарахгүй бол юу ч өөрчлөгдөхгүй.

Матар

Эрх чөлөөт шувуухай байх өдөр. Ямар ч ажил, үүрэг таныг тогтоон барьж чадахгүй. Дураараа нис.

Хумх

Ойрын төлөвлөгөөгөө эргэн хараарай. Магадгүй та урагшлахгүй байгаа алдаагаа олж харж, засаж амжина. Бусдын үйлдэлд хариуцлага бүү хүлээгээрэй. Тухайн хүнд бүрэн итгэж байсан ч үүнийг бүү хий.

Загас

Бүх чиглэлд ажиллахад таатай өдөр. Сайн хийж чадахгүй гэж бодож байсан зүйлийг чадсаныхаа дараа та үнэхээр гайхна. Юуг ч юм бэ золиослох хэрэгтэй болно. Чухал зүйлээ тодорхойл.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top