БНХАУ, БНСУ зэрэг улсуудад манай улсад бүртгэгдсэнтэй ижил вирус бүртгэгдэж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 12

 

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ-аас иргэдэд нөхцөл байдал болон урьдчилан сэрийглэх тухай мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа: Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст байдаг улс орнуудад томуугийн улирал эхэлсэн байгаа. Тухайлбал манай хөрш зэргэлдээ оршиж буй БНХАУ, БНСУ зэрэг улсуудад манай улсад бүртгэгдэж буйтай ижил вирус бүртгэгдэж байгаа. Томуугийн А3, H3N2, амьсгалын замын синцитиал вируснууд өргөн тархалттай байна. 

Нийт ард иргэддээ анхааруулахад нэгэнт томуугийн улирал эхэлсэн тул олон нийтийн газар явахдаа, тэр дундаа дотор орчинд олон хүн цугларсан тохиолдолд амны хаалтаа хэрэглээрэй гэж зөвлөе. Ковид-19-өөс урьдчилан сэргийлж байсан үетэй ижил энгийн урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэгжүүлээрэй. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.107.10) 2023 оны 12 сарын 15

Дэлхий даяараа ковид вакцин хийлгэснээс хойш дэлхий дээр энд тэндгүй ижил вирусууд бий болчихсон ш дээ. Энэний чинь учрыг ойлгож ядах юм байхгүй. Солонгос улсад 21 оны 10 сард ард иргэдээ 3 тунг хүчээр шахаад хийлгүүлсэн. Хятадад бас ковидын вакциныг хүчээр хийсэн одоо бас хятадад энд тэндгүй хяналтын камер тавиад чипгүй л бол хаашаа ч алхаж болохгүй хатуу хянах систем бий болгочихсон байгаа ш дээ.

0  |  0
Зочин(103.57.95.231) 2023 оны 12 сарын 15

Томуугийн вакцинаа 9сард хийж байвал зүгээр бөйхын. Хүүхдүүд ханиад хүрчихсэн байх үёд л хийж эхлэх юм. Тэгээд хоолой улайлттай ханиадтай бна гээд л вакцинаас хоцорчих юм. Дараа жил анхааралдаа аваарай

0  |  1
М(66.181.190.105) 2023 оны 12 сарын 14

Майн мэдээлж хэлээрэй.хүндрэл хурдан бгаа шүү.маскаа зүүгээрэй

2  |  1
Бат(202.9.46.42) 2023 оны 12 сарын 14

Энэ өвчний эсрэг арга хэмжээ авахгүй бол цаг алдаж хохирол өаснө шүү

3  |  0
зочин(202.55.188.35) 2023 оны 12 сарын 14

Сургууль.цэцэрлэгээ карантилаач!!!!ниргэсэн хойно нь эмнэлэг нь дүүрчихсэн эргэж эмнэлэгээсээ халдвар аваад гарч байх жишээтэй!!!!Монголын эмя!!!хэрэг алгадааа!!!!

3  |  0
Top