УИХ-ын дарга Г.Занданшатар хөрөнгө оруулалтын эрхзүйн зохицуулалт сайн хэдий ч хэрэгжилтийн шатандаа тэгш шударга байдал алдагдаж байна хэмээн мэдэгджээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Улс орны эдийн засгийн байдал, хөгжилд чухал ач холбогдолтой хуулийн төсөл тул гишүүд нухацтай хандаж, хэлэлцүүлгийн шатанд сайжруулах, давхардал хийдлийг арилгах шаардлагатайг УИХ-ын дарга Г.Занданшатар анхаарууллаа. Иймд санал хураалтыг хойшлуулж, иргэдэд хуулийн төслийг сурталчлан таниулах, талуудын саналыг тусгах зэрэг ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахыг холбогдох Байнгын хороонд чиглэл болгов.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ хуулийг баталж болохгүй Хужаа Хүрэлбаатар садан төрлөө оруулж ирэх гээд байгаа юм бишүү үгүй шүү зөвшөөрөхгүй Өөрөө гарч яв
Зуун мянган доллараас дээш хөрөнгө оруулалт ч багадна.Энд ерөнхийлөгч хориг тавьж олны саналд нийцүүлэх хэрэгтэй. 3 хан сая хүнтэй оронд 1 сая төг тэй 30 сая Хятад орж ирээд суурьшчихвал Монгол улсын тусгаар тогтнол алдагдана