Хонь
Өнөөдөр та нүгэл хийж магадгүй байна. Учир нь таныг бардам зан хүлж байна. Үүний улмаас өөрийгөө шууд шийтгэх хэрэггүй. Харин өдрийн турш гомдоож амжсан хүмүүсээсээ орой уучлалт гуйх хэрэгтэй болно.
Үхэр
Энэ өдөр аливаа мэдээллийг үр бүтээлтэй хүлээж авахад нэлээд хэцүү санагдаж магадгүй юм. Бас зарим зүйлийг өөр хүнээр хийлгэсэн нь дээр байх болно.
Ихэр
Өнөөдөр та хамгийн хайртай хүмүүсийнхээ хэл амнаас ч “амрах” хэрэгтэй байж магадгүй. Тусгаарлагдмал байдалд хэсэг хугацаа зарцуулахад зүгээр юм.
Мэлхий
Таны гайхалтай санаанууд хэчнээн зөв, цаг үеэ олсон байсан ч төдийлөн ашиг тус авчрахгүй. Санаагаа олон дахин давтахгүйн тулд ядаж маргааш хүртэл дуугарахгүй байх нь дээр.
Арслан
Өнөөдөр таны гаргаж байгаа эрч хүч эргэн тойрны бараг бүх хүнд хангалттай. Гэсэн хэдий ч та цоо шинэ, огт санаанд оромгүй аргыг туршиж үзэхээс нааш сониуч зангаа орхиж чадахгүй.
Охин
Та арай том алхаж магадгүй. Энэ нь эрсдэл үүсгэх болно. Хурдаа бага зэрэг удаашруулах хэрэгтэй болно.
Жинлүүр
Өнөөдөр хэн нэгэн таныг сонсоосой гэвэл бараг хашгирах хэрэгтэй болж магадгүй юм. Бурхан тэднийг ивээг, тэд сонсохыг хүсэхгүй байгаа бол заавал сонсгох гээд хэрэггүй. Өөрийн бодлыг анхаарч үзээрэй.
Хилэнц
Энэ өдөр та хэн нэгний аз жаргалын шалтгаан болж магадгүй юм. Нэг өдөр ч гэлээ энэ нь хүний амьдрахын хамгийн сайхан шагнал шүү дээ.
Нум
Өнөөдөр та илүүц мэт ямар нэгэн зүйлтэй байсан бол түүнийгээ ашиглах боломжтой болно. Энэ өдөр хүмүүстэй харилцахад тохиромжтой, хүн бүрт өөрийн гэсэн хандлагыг үзүүлж чадна.
Матар
Хэрэв та өнөөдөр зочдыг цуглуулж эсвэл өөрөө хэн нэгний зочин болвол уйдахгүй. Үдэшлэг, найр нь энэ өдрийн хамгийн тохиромжтой үйл ажиллагаа юм.
Хумх
Өнөөдөр та цөхрөлтгүй эсэргүүцэх хэрэгцээтэй тулгарч магадгүй юм. Энэ нь маш их хүчин чармайлт, цаг хугацаа шаардах боловч дараагийн тулалдаанд таныг хатуужуулах болно.
Загас
Энэ өдөр харилцан ойлголцлын асуудлыг анхааралтай авч үзэх хэрэгтэй. Ярилцагч нь таныг хэр сайн ойлгож байгаагаас их зүйл шалтгаална.
Сэтгэгдэл ( 0 )