Хонь
Асуусан асуултуудад хариулахынхаа өмнө асуултуудад анхааралтай дүгнэлт хийгээрэй. Тэдгээрт нууц агуулга байгаа эсэхийг ажиглаарай. Эс бөгөөс та тэнэг байдалд орох эрсдэлтэй юм.
Үхэр
Хүсэх нь хортой зүйл биш. Гэхдээ хүслээ биелүүлэх алхам хийлгүйгээр зүгээр л хүсэх нь тийм ч ашигтай зүйл биш юм. Хүслээ биелүүлэх анхны алхамаа хийх нь амжилтад хүргэнэ.
Ихэр
Өнөөдөр ямар нэгэн зүйл илүүдсэн мэт санагдаж магадгүй. Яг юу гэдгийг нь та олж мэдэж чадахгүй. Гэхдээ ийм байдал нь таагүй мэдрэмж төрүүлэхгүй.
Мэлхий
Ой ухаанаасаа хөөж гаргах цаг аль хэдийнээ болсон зарим дурсамж таныг зовооно. Тэдгээр дурсамжийг шинэ сэтгэгдлүүдээр солиорой.
Арслан
Өнөөдөр таны замд юу ч саад болохгүй. Та өөрөө л зогсохгүй бол харин ч хэт хол явах эрсдэлтэй. Тэгэх юм бол хийсэн зүйлдээ удаан хугацаанд харамсаж магадгүй.
Охин
Энэ өдөр таны хамгийн гэнэтийн шийдвэр ч сайтар бодсон зальтай төлөвлөгөө шиг харагдана. Хүмүүс таныг уруу таталтад буруутгаж ч магадгүй.
Жинлүүр
Өнөөдөр таныг зарим нэг бараан бодол зовооно. Үүнийг тэнэг мэдрэмж гэж нэрлэж болно. Тухайн бодлоосоо айх хэрэггүй. Харин сайхан бодлуудаар сольж, илүү гайхамшигтай зүйлд хүрэх боломж гарч ирэх юм.
Хилэнц
Энэ өдрийг хүмүүсийн дэргэд өнгөрүүлээрэй. Гэртээ ганцаараа байж зурагттайгаа нөхөрлөх хэрэггүй. Гэртээ байхад сонирхолтой зүйл юу ч байхгүй.
Нум
Ярьж байгаа зүйлээрээ хүмүүсийг гайхшируулж чадна. Таны чөлөөт сэтгэлгээ гайхалтай байх болно. Бүх хүнд шинэлэг зүйлийг өгч чадна. Нэг өдрийн дотор жилийн хугацаанд ч хүрэхээргүй зүйлд хүрч магадгүй. Зөвхөн өөр рүүгээ төвлөрөх хэрэггүй.
Матар
Илүү их инээхийг танд зөвлөж байна. Энэ нь таны хийж чадах хамгийн сайхан зүйл юм. Өнөөдрийн урт бөгөөд гунигтай өдрийг инээмсэглэлээр чимэх нь амжилт авчирна.
Хумх
Байгаа газраа илүү уусаж чадна. Өөртөө багахан шинэчлэлт хийх боломж гарч ирнэ. Танд таагүй зүйл юу ч тохиолдохгүй тул болгоомжлох хэрэггүй. Хүссэн зүйлээ оролдож үзээрэй.
Загас
Таны мэдрэмж зарим талаараа тэвчээртэй, зарим талаараа тэвчээргүй байх болно. Гэхдээ энэ өдөр ер бусын ашигтай байх болно.
Сэтгэгдэл ( 0 )