[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Өвөл ханиад томуунаас хол байхад туслах 4 арга

2024 оны 01 сарын 16

Хүйтний улиралд бид дархлаа сайтай байх ёстой. Эс бөгөөс ханиад томуунд өртөмтгий, ядруу болох болно.


Илчлэг сайтай хоол ид

Өвлийн улиралд сайн идэх нь чухал. Ялангуяа уураг, өөх тос бидэнд хэрэгтэй. Шөл сайн ууж, илчлэг, амин дэмээр баялаг хоолло. Төрөл бүрийн ногоо, жимс, махыг хүнсэндээ хэрэглэж өөрт шаардлагатай бодисыг ав.

Ус сайн уу

Өвлийн цагт бид ус уухаа багасгадаг нь буруу аж. Өвөл ч мөн адил ус ууж биеэ цэвэр байлгах хэрэгтэй. Усыг дангаар нь ууж чаддаггүй бол зүсэм нимбэг хийгээд уугаарай.

Хөдөлгөөн хий

Биеийн хөдөлгөөн хийх нь дархлааг сайжруулахад маш чухал нөлөөтэй. Завгүй байдаг гэх шалтгаанаар хойш тавилгүй дасгал хөдөлгөөн хийх багахан ч болов цагийг өөртөө гаргаж байгаарай.

Нойроо бүтэн ав

Бүтэн нойр нь мэдрэл болон дархлааны системд маш чухал зүйл юм. Оройн 8-9 цагаас хойш утсаар ярихгүй, компьютер дээр ажиллахгүй, сэтгэлд түгшүүртэй кино үзэхгүй байж, эрт унтаж сураарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top