Сэтгэцийн хувьд эрүүл байна гэдэг нь зөвхөн сэтгэлзүйн ямар нэгэн эмгэггүй байхыг хэлэхгүй. Сэтгэцийн хувьд эрүүл байна гэдэг нь амьдарч буй нийгэмтэйгээ уялдаж, хүмүүстэй зохицон амьдрах чадвар, өөрийгөө зөв илэрхийлэх байдал аж.
Нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдэрдэг
Сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс ганцаардлаас болж шаналдаггүй. Хүмүүсээс зугтаадаггүй. Өөрийгөө нийгмийн эрх тэгш оролцогч гэдгээ ухамсарлаж, нийгэм урагшлахад өөрийн үйлдлээрээ тусалдаг бол та сэтгэцийн хувьд эрүүл байна гэсэн үг юм.
Сэтгэл санааны байдал хувьсах нь хэвийн үзэгдэл гэдгийг мэддэг
Баяр баясгалан, уйтгар гуниг нь ээлжилж байдаг зүйл. Аль аль нь хэрэгтэй, зайлшгүй тохиолдох сэтгэл хөдлөл гэдгийг сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс мэдэж байдаг. Тэд үүнийг хэрхэн даван туулахаа сайн мэддэг.
Амьдралдаа сэтгэл хангалуун
Сэтгэц нь эрүүл хүмүүс сөргөөс илүү эерэг сэтгэл хөдлөлийг мэдэрч, баярлаж, хайрлахыг хичээдэг. Тэд алдаагаа хүлээн зөвшөөрч, асуудалд олон талаас ханддаг.
Амьдралаа удирдана
Баяр, гунигийн адилаар унах, босох үе мөн л зайлшгүй тохиолдоно. Эргээд хөл дээрээ босож чадахааргүй мэт санагдах уналтад орсон ч эрүүл сэтгэцтэй хүмүүс биеэ барьж, азгүйтлийг даван гарч, алдаанаасаа суралцан, цааш явдаг аж.
Үгүй гэж хэлж чаддаг
Сэтгэлзүйн хувьд эрүүл бол та сэтгэлзүйн хил хязгаараа хамгаалж чадна. Өөрийн хүсээгүй зүйлдээ Үгүй гэж хэлж чадах юм.
Сэтгэгдэл ( 0 )