[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Бие даасан хүн болох 5 АЛХАМ

2024 оны 02 сарын 05

Заримдаа бид бусад хүмүүсийн санаа бодол, шаардлагаас их хамааралтай байдаг. Энэ нь сэтгэлзүйн хувьд өөрийгөө сүйтгэж байгаа явдал юм. Хэрхэн бусдаас үл хамаарсан, бие даасан хүн болох вэ?


Өөрийгөө хүлээн зөвшөөр

Өөрийгөө гадна харагдаж буй байдлаар бүү шүү. Байгаагаар нь хүлээж ав. Мэдрэмжээ хянаж, ямар мэдрэмжүүд танд таалагдаж буйг, ямар нь таалагдахгүй байгааг анзаар. Өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрөх нь бусдаас өөр байх эрх чөлөө юм.

Хүрээгээ тэл

Шинэ зүйлийг сурч мэдэн, шинэ амьдралд нээлттэй байгаарай. Өөрийгөө хөгжүүлэхэд юу хэрэгтэй байгааг дотоод мэдрэмжээ сонсож олж мэдээрэй.

Үгээ хэлэх эрхээ эдэл

Өөрийн эрхээ мэдэж, түүнийгээ хамгаалж үг хэлдэг байгаарай. Бусад хүмүүст ч өөрийн эрхээ мэдэж байхад нь тусал.

Сонголтоо хэнд ч тайлбарлах албагүй

Та хэнд ч өөрийн хийсэн сонголтоо тайлбарлах албагүй гэдгийг санаарай. Таны сонголт хэнд ч саад болохгүй бол өөрийгөө зөвтгөж тайлбар хийх шаардлагагүй.

Хүчтэй талаа мэддэг бай

Өөрийн хүчтэй талаа мэдэж, өөрийгөө үргэлж ялагчаар төсөөлж байгаарай. Өөрийн ертөнцөө бий болгож, ертөнцийг бусдын нүдээр бүү хараарай.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.191.108) 2024 оны 02 сарын 05

ном их уншицгаа , номноос хүн чанар , хүнлэг сайхан сэтгэл , соёлч боловсон зан чанар , бие биенээ хүндлэх гэх мэт олон зүйл хүний тархинд суудаг эдгээрийг ямарч сургуульд зааж сургадаггүй , хөдөө айлд ороход номтой айл бараг байхгуй дээ ,эндээс л хот хөдөөгийн ялгаа эхэлдэг байх , ном уншдаггүй хүн жинхэнэ бүдүүлэг орк байдаг юм байна лээ

1  |  0
Top