[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Сайхан уруултай байх 4 арга

2024 оны 02 сарын 23

Уруул хатаж, хуурайших нь янз бүрийн шалтгаантай. Ихэнхдээ биед шингэн дутагдах, стресс ядаргаанаас үүдэж ийм болох тохиолдол бий. Энэ тохиолдолд авах арга хэмжээг нэрлэе.


Ус сайн уу

Өдөрт уух ёстой хэмжээгээрээ усыг тогтмол уух нь арьс, уруулыг чийгшүүлж, бодисын солилцоо сайтай, эрүүл байхын гол үндэс юм.

Уруулаа гуужуул

Халбага оливын тос, халбага элсэн чихэр, зөгийн бал, халбага кокосын тос, вазелин зэргийг хольж сайтар хутгана. Бэлтгэсэн зуурмагаараа уруулаа зөөлөн илж, гуужуулна. Дараа нь бүлээн усаар угааж, урууландаа тэжээлийн бальзам, чийгшүүлэгч түрхэнэ. Энэ аргыг долоо хоногт нэг удаа хэрэглээрэй.

Чийгшүүл

Таны уруул байнга хатаад байвал өрөөндөө агаар чийгшүүлэгч тавиарай. Ялангуяа унтахдаа агаар чийгшүүлэгчээ асааж байх хэрэгтэй.

Хийжүүлсэн болон чихэртэй ундаанаас татгалз

Хийжүүлсэн болон чихэртэй ундаанаас татгалзаарай. Мөн согтууруулах ундааг хязгаарлаж, шүдээ сайтар цэвэрлэж байх нь чухал юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top