[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Өдөржин сэргэлэн цовоо байх 5 арга

2024 оны 03 сарын 12

Хаврын улирал эхлэхэд бидний зарим нь хэвтээд л, унтаад л байхыг хүсдэг. Тэгвэл сэргэлэн цовоо байж, ажил амьдралаа тэнцвэртэй авч явахад туслах таван аргыг хүргэе.


Нойроо бүтэн ав

Шөнө бол унтахад зориулагдсан цаг үе. Өдрийг эрч хүчтэйгээр эхлүүлэхийн тулд та шөнийн нойроо бүтэн авсан байх шаардлагатай.

Хуваарийн дагуу яв

Аливааг төлөвлөсөн минут бүр таныг урагш ахиулж байдаг. Интернетээр хий дэмий сэлгүүцэх, ажлынхантайгаа юм ярьж суух зэрэгт цагаа үрэлгүй эхлээд төлөвлөсөн ажлаа амжуулаарай.

Хөдөлгөөн хий

Залхуу хүрч, нозоороод эхлэх юм бол биеэ сонс. Эрч хүчгүй болох нь бие организм хөдөлгөөн нэхэж байгаа гэсэн үг юм.

Завсарла

Биеэ сонсоод амралт шаардлагатай болсон үедээ ажлаасаа завсарлага авч, цэвэр агаарт гарах зэргээр биеэ сэргээгээрэй.

Амттанаас татгалз

Сэргэхийн тулд амттай зүйл хэрэглэхээс татгалз. Амттанаас авсан эрч хүч нь маш хурдан нозоорлоор солигддог. Кофег ч гаатай цайгаар солих, бохь зажлах зэргээр сэргэлт авч болох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top