Удаан хугацаанд машин барих, компьютерийн дэлгэц ширтэх, гар утасны дэлгэц рүү харах зэрэгт нүд ядардаг. Арга хэмжээ авахгүй бол нүдний бусад өвчнийг үүсгэх эрсдэлтэй нүдний ядаргааг хэрхэн тайлах вэ?
- Компьютер, гар утас, таблет, телевиз үзэхдээ дэлгэцийн гэрлийг зөв тохируулах, дэлгэцийн байрлалыг тохируулах,
- Компьютерийн дэлгэцээ цэвэр байлгах, тоосыг нь арчих,
- Кактус зэрэг хортой туяаны цацрагийг багасгах цэцэг ургамал тарих,
- Дэлгэцийн хамааралтай ажил хийдэг бол 20 минут тутамд дэлгэцээс холдож нүдээ амраах, алсын бараа, холын зайд байгаа зүйлсийг харах,
- Эмчийн заавраар тохирох нүдний дусаалга хэрэглэх,
- Хол замд машин барихдаа нүдээ амрааж байх,
- Дэлгэц ширтэж ажилладаг бол 20 минут тутамд нүдээ амрааж, дасгал хийх,
- Хэрэв таны харааны чадвар муудсан гэж үзвэл хараагаа шалгуулах, тохирсон шил зүүх, 6 сараас 1 жил тутамд хараагаа дахин шалгуулах,
Сэтгэгдэл ( 0 )