Голомт банк дижиталчлалын эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ дижиталаар авах шийдлийг идэвхтэй нэвтрүүлсээр байгаа билээ. Энэ хүрээнд дижитал цалингийн зээл, дижитал тэтгэврийн зээл, дижитал ПОС-ын орлого барьцаалсан зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж, хэрэглээнд амжилттай нэвтрүүлсэн бол энэ удаа Дижитал хэрэглээний зээлийг шинээр гаргалаа.
Голомт банкны харилцагчид дараах байгууллагуудаас биет болон онлайн худалдан авалт хийхдээ Дижитал хэрэглээний зээлийг ашиглан төлбөрөө төлөх боломжтой.
Дижитал хэрэглээний зээлээр худалдан авалт хийх боломжтой байгууллагууд:
Зээлийн нөхцөл:
Шинээр нэвтрүүлж буй Дижитал хэрэглээний зээл нь салбараар үйлчлүүлж гэрээ байгуулах шаардлагагүй, байгаа газраасаа зээлийн хэмжээгээ тогтоолгох боломжтой, хугацааны сонголттойгоос гадна бусад төрлийн хэрэглээний зээлтэй харьцуулахад бага хүүгийн нөхцөлийг танд санал болгож буйгаараа онцлогтой.
Та зөвхөн Голомт банкны харилцагч байх, сүүлийн 6 сар НДШ тасралтгүй төлсөн байх, сүүлийн 2 жилийн хугацаанд чанаргүй зээлийн түүхгүй байх зэрэг үндсэн шаардлагыг хангасан байхад л хүссэн газраасаа, хүссэн цагтаа хэрэглээний зээлээ авах боломжтой.
Та Дижитал хэрэглээний зээлийн дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцах бол ЭНД, Дижитал хэрэглээний зээл авах заавартай танилцах бол ЭНД дарна уу.
Бид цаашид Дижитал хэрэглээний зээлийг ашиглан худалдан авалт хийх боломжтой худалдаа, үйлчилгээний байгууллагын тоог нэмэгдүүлж, зээлийн хэрэглээг илүү хүртээмжтэй болгохоор төлөвлөж байна.