С.Чинзориг: “Гепатит Д” вирусээр өвчилсөн иргэдийг эмчлэх арга замуудыг хайж байна

2024 оны 03 сарын 27

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдээс Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулахдаа “ДЭМБ-ийн зөвшөөрсөн “Гепатит Д” вирусийн халдварыг эмчлэх цор ганц эмчилгээ бол интерферон. ДЭМБ интерфероны эмчилгээг Монголд хийх заавартай танилцаад зөвшөөрсөн. Мөн ДЭМБ зөвшөөрөл олгоогүй байгаа ч ОХУ дотооддоо эмчилгээндээ ашиглаж байгаа милкулетс эмийг, мөн Европын холбоонд бүртгэгдсэн АНУ-д үйлдвэрлэгдэж байгаа эмийг “Гепатит Д” вирусийн эсрэг эмчилгээнд ашиглахыг Эрүүл мэндийн сайд тушаалаар баталсан” гэлээ.

Манай улсын төлөөлөл ОХУ-ын Буриад улсын эмнэлгийн байгууллагуудтай уулзах талаар ярьж байгаа аж. Мөн шууд Америкийн үйлдвэрээс эмийг худалдаж авч эмчилгээнд хэрэглэх, Д вирусийн эмчилгээг энэ ондоо багтаад эхлүүлэх арга хэмжээ авах, шаардлагатай бол гаалийн болон бусад албан татвараас чөлөөлөх тухай ярьж буйг Эрүүл мэндийн сайд хэллээ.

Тэрбээр “Иргэдэд АНУ, Оросын Буриад зэрэг улс руу эмчилгээнд явах боломжийг нээж өгье. Иргэд сонголтоо хийгээд эмчилгээгээ хийлгэх боломжийг олгоно” гэв.

“Гепатит Д” вирусээр өвчилсөн иргэдийг эмчлэх хэд хэдэн арга замыг хайж байгаа бөгөөд ДЭМБ-аас зөвшөөрсөн интерферон тариаг эмчилгээнд хэрэглэх эмнэлзүйн зааврыг гаргаж, судалснаар худалдан авах арга хэмжээ явагдаж байгаа аж.

ШУУД ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шаабар(103.57.92.161) 2024 оны 03 сарын 29

Сайд нь эм яриад эхлэхээр л буруу тийшээ хазайдаг юм шүү. Эмийн бизнес их ашигтайг олоод харчихаж. Энэ дэмий зүйл ярихын оронд эмч, сувилагч нарынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх арга зам хайгаач. Залуу эмч нарынхаа үгийг сонсооч. Эм вакцин, эмнэлэгийн тоног төхөөрөмж худалдан авахын цаана л авилга асар их явагддаг жишиг тогтоод удаж байгаа шүү. Ядаж хэвлэл мэдээллээр хүн бүр эм тариа сурталчилдагийг зогсоох хэрэгтэй шүү. Одоо сайд нь өөрөө эм сурталчилаад эхэллээ.

0  |  0
Top