Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус хянан шалгах түр хорооны гишүүн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нар өнөөдөр /2024.03.28/ хэвлэлийн бага хурал хийж, тус түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах болон нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар мэдээлэл өглөө.
Тус хянан шалгах түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа юм. Мөн Хянан шалгах түр хороо нь нийт 5 хянан шалгагч, 6 шинжээчийг томилон ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж байгаа билээ.
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн мэдээллийнхээ эхэнд Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2024 оны 03 дугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн боловч зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх зэргээр хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж байна хэмээн онцлоод дараах байгууллагуудыг нэрлэлээ. Тухайлбал
Үргэлжлүүлэн Хянан шалгах түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өгөв. Тэрбээр олон нийтийн мэдэх эрхийг хангах нь хянан шалгах түр хорооны үүрэг гэж тодотгоод эмийн салбарт ноцтой асуудал байна гэдэг нь гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, Азийн хөгжлийн банкны судалгаанаас тодорхой харагддаг хэмээв. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн санжүүжилтийг нэг их наяд төгрөг давуулж нэмэгдүүлсэн ч нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 19 хувь нь зарцуулагдаж бусад нь эмнэлгийн ор болон эмийн бүтээгдэхүүнд зориулагдаж байгааг анхаарч үзэх ёстой гэж байр сууриа илэрхийлэв. Мөн импортоор орж ирж буй эмийн бүтээгдэхүүний талаар нэгдсэн мэдээллийн сан төрийн байгууллагуудад байхгүй байна. Тухайлбал тодорхой нэг эм яг хэдэн төгрөгийн өртөгтэйгээр хил гаалиар нэвтэрч зах зээл дээр хэдэн төгрөгөөр борлуулагдаж байгаа гэдэг мэдээлэл нь нээлттэй байх ёстой байтал хаалттай байгаа нь асуудлын үндэс болж байна гэж Хянан шалгах түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М. Оюунчимэг яриандаа онцлон дурдлаа. Үүнээс гадна эмийн томоохон ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд жижиглэн худалдаа эрхлэх нь хуулиар зөвшөөрөгдөөгүй байтал энэ үйл ажиллагааг эрхэлдэг зэрэг зөрчил дутагдал байгаа нь зах зээлд давуу байдлыг бий болгож, эмийн үнэ нэмэгдэх хүчин зүйлсийн нэг болж байна хэмээн үзэж байв. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооноос дээр дурьдсан байгууллагуудад албан бичиг илгээж, холбогдох баримт материалыг ажлын гурван хоногт багтаан ирүүлэхийг хүссэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 8 )
Иргэдэд үнэгүй эм тариа олгодог тогтолцоонд бас гажиг үүсээд уддсан. Эм хангамжын байгууллагууд хугацаа нь дөхсөн эм тариаг Дүүргүүдэд НД аас олгодог үнэгүй эм тарианд өгдөг болсон. Уртын инсулин хэрэглэдэг хүнд богиныхыг орлуулж өгөх үзэгдэл СБД эмнэлэгт байдаг .Эрт ирж авсан нь өөрийнхийгээ авч хоцорсон нь өөр төрөл оногддог. Боломжтой нэг нь хувиараа авч хэрэглэж үлдсэн нь урт богино үйлчилгээтэйгээ хольж хэрэглэж байна. Энэ тухай УИХ ын сонсгол дээр асууж лавлаж зөв гольдрогонд нь оруулах хэрэгтэй байна
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БУГШСАН БУЗРУУД ТИЙМ АМАР БАЙХГҮЙ БАЙХАА. ЧИНБҮРЭН ЭМЧ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД АМЬ НАСНЫ ТӨЛӨӨ ДУУГАРЧ БАЙГААД БАЯРЛАЖ БАЙНА ШҮҮҮ
Түр хорооны гишүүд нь хуулийн дагуу өгөхгүй байгаа хүмүүсийг шалгаад хариуцлага тооцох хэрэгтэй, тэд өгөхгүй гэж их гүрийнэ, саад болоод байна.ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.
хууль шүүх гэж байдаг юм бол өгөлдөө саад болоод байна ярих биш хийх хэрэгтэй байгаа шүү угтаа бол энэ эмний асуудал бол жинхэнэ хулгай луйвар байгаа
Tordoo zahiragdahgui Alban tushaaltan gej baij bolohgui sain shalgah heregtei
Zov asuudal hondoj ee
гэмтэлийн эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч но-той