Эмийн хянан шалгах түр хорооны нотлох баримтын сонсголыг ирэх долоо хоногт хийнэ

Автор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 08

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороо Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан. Хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа билээ. 

Хянан шалгах түр хороо нь нийт 5 хянан шалгагч, 6 шинжээчийг томилон ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж ажилласан.

Тус хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Б.Бейсен өнөөдөр (2024.04.08) хэвлэлийн бага хурал хийж, “Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудал” сэдвийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд  нээлттэй сонсгол зохион байгуулагдах товыг тогтоосон талаар мэдээлэл өглөө.

 

ВИДЕО ҮЗЭХ

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoloo(163.172.133.129) 2024 оны 04 сарын 11

Эм өөрөө хяналт шалгалт өндөр төвшнөөр шалгагдаж байж орж ирэх ёстой мөртлөө бидний гааль ийм хангалттай сайн хянаж чадаж байгаа юу??? бас дээрээс нь нэмээд хэлэхэд энэ эмийн үнэ өсөж байгаа нь бол мөнгө харсан ашиг харсан хүмүүсээр төр засаг төрийн албан хаагчид дүүрчихсэн болоод л ийм байгаад байгаа тийм учраас хүмүүсээ боддог энэ бүх асуудал дунд ажиллаад үзсэн туршлагатай эмч нар аа том албан тушаалд аваачих эсвэл шийдвэр гаргах хэмжээнд байлгамаар байна аа

0  |  0
ariunzul(51.158.170.105) 2024 оны 04 сарын 11

Энэ төр засаг яагаад ийм асуудлуудыг зохицуулж болдоггүй юм болоо !!!! дан бизнесийн мөнгө боддог хүмүүс байгаа болоод ингээд байна уу эрүүл мэнд эм гэдэг чинь өөрөө үндэсний асуудалшдээ эсвэл энэ эрүүл мэндийн салбарын хүмүүсээр бодлого гаргуулаад түүнийг н хэрэгжүүлээд явмаар байна аа

0  |  0
baterden(77.73.69.59) 2024 оны 04 сарын 11

Эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн хүмүүс бодлого гаргаад энэ эмийн асуудал нийгмийн даатгалын асуудал өвчний асуудлуудыг үндсээр нь зохицуулах хэрэгтэй байна одоогийн засгийн газар бол чадахгүй дан бизнесийн хүмүүс байгаа тийм болохлээр эмийн үнэ тэнгэрт хадах нь ч арга үгүй биз

0  |  0
zolbayar(15.235.184.71) 2024 оны 04 сарын 11

Эмнэлгийн үйлчилгээ эмийн үнэ тэнгэрт хадчихсан мөртлөө хангалттай чанартай байдаггүй зүгээр энэ бүхнийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна түүний тулд эрүүл мэндийн салбарын хүмүүсийн төрд байх байр суурь болон оролцоо маш чухал байндаа

0  |  0
zaya(51.89.226.250) 2024 оны 04 сарын 11

эрүүл бус эм орж ирж байгааг мэдэх боломжгүй гээд байсаншд энэ эрүүл мэндийн тал дээр бүх зүйл маш өндөр түвшин хяналттай байх ёстой байдагшдээ энэ бүхний яагаад зохицуулж болохгүй байна вэ?? Бизнесийн хүмүүсээр төр засаг бүрдчихсэн болохлээр ийм байгаад байна уу тийм бол эрүүл мэндийн салбарын хүмүүсийг төрд оруулах хэрэгтэй.

0  |  0
DR. ADITYA(102.89.44.168) 2024 оны 04 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top