ШХАБ-ын орнуудын сайд нарын уулзалт ба дараагийн нэр дэвшигчээр МОНГОЛЫГ ХАРАВ

2024 оны 05 сарын 24

- ШХАБ-д элсэх дараагийн нэр дэвшигчээр Монгол Улсыг харж байна гэв - 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Казахстаны нийслэл Астана хотод чууллаа. Энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үүрэг ролийн талаар “Олон туйлт дэлхийн дэг журмыг дэмжих тулгуур багануудын нэг бол ШХАБ юм” гэж онцолсон бол Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “ШХАБ нь зөвхөн гишүүн орнуудын нийтлэг ашиг сонирхол төдийгүй дэлхийн олон талт чиг хандлагыг дагаж мөрддөг” гэв. Гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ирэх долоодугаар сарын 3, 4-нд болох тус байгууллагын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил, олон улсын тулгамдсан сэдвүүдийг хэлэлцсэн байна. Мөн Газын зурвас, Ойрх Дорнодын нөхцөл байдал, Афганистан, терроризм, хар тамхины аюул заналхийлэл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Долоодугаар сард болох уулзалтаар Беларусыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх асуудлыг батлах төлөвтэй байна.

ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хурлыг Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу даргалж, уулзалтад ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нараас гадна ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Терроризмтой тэмцэх бүс нутгийн бүтцийн Гүйцэтгэх хорооны захирал оролцжээ.

ОХУ-д өгсөн сануулга уу?

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Астана хотод Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав. Тэдний уулзалтын дараах хэвлэлийн хурал дээр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “БНХАУ нь тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах Казахстаны хүчин чармайлтыг тууштай дэмжинэ” гэлээ. Тэрбээр Хятад улс Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын санаачилсан хөгжлийн хэд хэдэн стратеги, чухал арга хэмжээг дэмжиж, тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн аливаа гадны хүчний эсрэг тууштай зогсох болно гэдгийг хэлсэн байна.

Ажиглагчид үүнийг Бээжингээс ОХУ-ын эрх баригчдад өгсөн сануулга гэж үзжээ. Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзсан юм. Түүнчлэн Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долоодугаар сард Казахстанд уулзах төлөвтэй байгаа талаар мэдээлэл гарчээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзах үеэрээ “Бидний харилцааны хуваарь маш, маш эрчимтэй байна. Сар хүрэхгүй хугацааны дараа Нижний Новгород хотноо болох BRICS-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулганд таныг угтаж авахаа тэсэн ядан хүлээж байна” гэв.

Тэд Ойрх Дорнодын энхийн үйл явц, Улаан тэнгисийн бүс нутгийн үйл явц, Солонгосын хойгийн байдал зэрэг тулгамдсан олон асуудлаар санал солилцжээ. Мөн Евразийн аюулгүй байдлын шинэ тогтолцоо байгуулах шаардлагатайг онцолсон юм.

ШХАБ-д элсэх дараагийн нэр дэвшигчээр Монгол Улсыг харж байна гэв

“Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх дараагийн нэр дэвшигчээр Монгол Улсыг харж байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хуралдааны үр дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Тэрбээр “ШХАБ-ын бүх гишүүн орон Монголыг эгнээндээ нэгтгэхийг дэмжиж байна” гэж онцолсон юм.

С.Лавров “БНХАУ болон бусад түншүүдийн хамтаар ШХАБ-д элсэх дараагийн боломжит нэр дэвшигчийг яах аргагүй Монгол Улс гэж үзэж байна. Газрын зургийг харахад тус улс ШХАБ-ын орон зайд зүй ёсоор тохирч байна. Бид хөрш монголчуудыг ийм шийдвэр гаргах тал дээр зоригжуулна. ШХАБ-ын бүх гишүүн орон дэмжиж байгаа” гэжээ.

Түүний хэлснээр, одоогоор ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статустай 14 улс байна. Лаос, Алжираас ийм статустай болох хүсэлтээ ирүүлээд байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм. ШХАБ-ын байгуулагдаж буйг БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан, Узбекистан улсын удирдагчид 2001 оны зургаадугаар сарын 15-нд Шанхай хотноо зарлан тунхагласан. Улмаар ШХАБ-ын дүрмийн баримт бичигт 2002 оны зургаадугаар сард гарын үсэг зурснаар 2003 оны есдүгээр сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Узбекистан улсаас бусад таван орон нь 1996 оны дөрөвдүгээр сарын 26-нд Шанхай хотод байгуулагдаж байсан “Шанхайн тав” бүлгэмийг бүрдүүлж байсан юм. Харин 2017 онд Казахстаны Астана хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр БНЭУ, Пакистан улс бүрэн эрхт гишүүнээр элссэн.

ШХАБ нь 2004 онд НҮБ-тай харилцаа тогтоосон бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн үүрэгтэй оролцдог. ШХАБ Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлтэй 2005 онд, Зүүн Өмнөд Азийн холбоо буюу АСЕАН-тай 2005 онд, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагатай 2007 онд, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай 2007 онд, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газартай 2011 онд, Ази дахь харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралтай 2014 онд, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисстой 2015 онд тус тус харилцаа тогтоосон байна.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөнч(66.181.183.172) 2024 оны 05 сарын 25

Юун олон үгтэй гахай вэ?

0  |  0
S(138.88.67.13) 2024 оны 05 сарын 26

Гуц оо, тэнэг Иван!

2  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 05 сарын 25

Бидний өмнөөс л шийдчих юмаа энэ муу өмхий үхэж байхдаа таарсан оросууд. Иди нахуй

3  |  1
Bat(95.118.43.164) 2024 оны 05 сарын 25

yamar durara shadag umhi oros lalar we… mongol uls tusgar togtnoltoi burrn biye daj shidwer gargah erh zuitei uls shu ene mongolig udirdaj bui humus ch tim yadga aldchihsan humus bish

2  |  1
БЯМБАА АХ(203.91.115.247) 2024 оны 05 сарын 25

Зиа аа элдэв юмны гишүүн мишүүн гэснээс мөрөөрөө явсан нь дээр шүү.

3  |  1
Zochin(209.89.240.99) 2024 оны 05 сарын 25

Tseregt tatah gej bgaam

2  |  1
зочин(202.21.104.98) 2024 оны 05 сарын 25

салаавч

5  |  1
Top