ШИЙДВЭР: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 500 төгрөгөөр нэмэгдүүлнэ

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн.

Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэр гаргаж 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлж баталлаа.

Цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчаас хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцах үйл ажиллагааг сурталчлан таниулах, улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.

Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах талаар зохицуулсан бөгөөд энэ чиглэлээр яамнаас хийсэн судалгаагаар эцэг, эхийн 60 гаруй хувь нь хоолны зардлыг хуваалцахыг дэмжсэн байна.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.77) 2024 оны 05 сарын 30

500 хан төгрөг юу вэ хулгайчууд аа өөрсдөө болохоор 500 сая тэрбумаар иддэг биздээ новшнууд аа ичээрэй муу малнууд аа

0  |  0
Ц(66.181.183.229) 2024 оны 05 сарын 30

Өөрсдийнхөө мөнгийг яаж нэмдэг,бас хулгайлдаг билээ.хэдхээн хүүхэдтэй бж..1 ангид олон хүүхэд явах юм..багш нар нь робот юм уу

0  |  0
Top