Монгол Улсын жолооны үнэмлэхийг Беларусь Улсад хүлээн зөвшөөрдөг болно

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 29

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт олголоо.

Манай улсад олгосон жолоодох эрхийн үнэмлэхийг Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцод нэгдсэн 90 гаруй оронд хүлээн зөвшөөрдөг. Ингэхдээ тухайн улс орны хууль, тогтоомжоос хамааран харилцан адилгүй зохицуулалт үйлчилнэ.

Манай улсад дотоод болон олон улсад автомашин жолоодох гэсэн хоёр төрлийн үнэмлэхийг иргэдэд олгож буй ажээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.253.251.190) 2024 оны 05 сарын 29

Амьсгаануудаа Японд яагаад болохгүй гэж

0  |  1
Top