УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх боломжтой. Мөн бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Гэр хорооллынхон хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлдэг
Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941.547 өрхийн 32.1 хувь нь буюу 302.237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна. Тэгвэл 29.7 хувь буюу 279.639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359.671 нь гэр сууцанд амьдардаг.
Нийслэлийн 50.1 хувь буюу 216.989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна.
Хууль батлагдсанаар Улаанбаатар хотын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөл бүрдэнэ. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрхзүйн боломж бүрдэнэ гэж үзжээ.
Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд УИХ-д оруулж хэлэлцэхийг дэмжсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.
100 суманд тус бүр найман айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Засгийн газар энэ жил Хуримтлалын санд 578 тэрбум төгрөг хуваарилна. Үүнийг ипотекийн зээлд ашиглана. Нийтдээ нэг их наяд гаруй төгрөгийг ипотект ашиглахаар төлөвлөсөн. Өнгөрсөн жилтэй харьцуулахад ипотекийн зээл олголт орон нутагт 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
“Орон сууцны үнийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлд Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүд авч ажиллаж буй. Тухайлбал, импортоор орж ирэх цементийн татварыг таван хүртэл хувиар бууруулсан. Импортоор орж ирэх цементийн нийлүүлэлт нэмэгдсэн. Арматурыг дотоодын зах зээлээс гадна гадаадаас импортлох зохицуулалт хийгдэж байгаа. Мөн орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас ойрын хугацаанд тодорхой шийдвэрүүд, тухайлбал Хөгжлийн банкны барьцаанд байгаа “Эрэл” компанийн байшин үйлдвэрлэх комбинатыг зээлэнд суутгах, Орхон аймагт байгаа “Бэрэн” компанийн металлургийн үйлдвэрийг мөн Хөгжлийн банкны зээлийн өрөнд суутгах шийдвэр гарна. Ингэхдээ арматур үйлдвэрлэлд шаардлагатай хөрөнгө оруулалт хийж ашиглах шийдвэрийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар гаргуулахаар салбар яам ажиллаж байна.
Орон нутагт түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор өнөө жил 100 тэрбум төгрөг шийдвэрлэнэ. 100 суманд тус бүр найман айлын орон сууц барих ажлыг эхлүүлэх юм” гэлээ.
Үдээс хойших хуралдааны ирц хүрсэнгүй
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд гишүүдийн ирц хангалтгүйгээс Байнгын хороодоос оруулж ирсэн хуулийн төслүүдтэй холбоотойгоор гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах боломжгүй болсон. Тиймээс санал хураалтыг хойшлуулж, дараагийн хуулийн төслүүдийн танилцуулгыг сонсох замаар чуулганы хуралдааныг үргэлжлүүлэв. Үүнд, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Шүүгчийн орон тоог батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх зэрэг 10 гаруй төслүүдийн санал хураалтыг хойшлуулав.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
өөРИЙНХӨӨ НАМН ГИШҮҮНИЙ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ТЭНЭГТЭВ ДЭЭ.