Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд, "Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын үгийг онцлов.
Т.Ганболд: Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болонгуутаа хуулийнхныг хамааралдаа авч “мафи” болгосон
-Би 2011 оны есдүгээр сард “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авсан. Гэтэл эргээд тийм хүнд улс төрийн дарамт шахалт ирнэ гэж тооцоолоогүй. Хууль хүчний байгууллага ч огт өөр хандаад тухайн үед миний хувьд маш хүнд нөхцөлд байсан. Татвараа сайн төлж байсан Оросыг дээрэмдсэн гэх мэтчилэн шинэ түүх зохиож эхэлсэн. 2006 онд би Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг удирдсан. Надаас хойш болон надаас өмнө тэр үйлдвэр хэзээ ч тэгж ашигтай ажиллаж үзээгүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкны харьяанд очихыг эсэргүүцсэний шанд миний эсрэг ажиллаж эхэлсэн юм. Эхний удаа төрийн өмчит компани удирдаж байхдаа үр ашиггүй ажиллуулсан гэсэн шалтгаанаар хоригдож байсан бол 29 сая төгрөгийг санхүүгийн тайлангаас дутаасан гэсэн асуудлаар дараа нь дахин хоригдсон. 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод хууль хяналтын байгууллагыг шууд хамааралдаа авч, мафийн бүлэглэлд оруулж эхэлсэн. Тухайн үед би хэлэхэд хэн ч тоож байгаагүй.
Г.Майцэцэг: АТГ хүмүүсийн гомдол мэдээллээр бусдыг хорьж, цагдаж болдог юм уу
-Баялаг бүтээгчдийг ашигтай, орлоготой байлгахын төлөө бодлого гаргадаг төр нь тэдний эсрэг үйлдэл гаргаж байна. Ц.Гарамжав гуайн хойно олон бизнес эрхлэгч бий. Түүнийг өнөөдөр суллах байх гэж бодож байна. Ямар шалтгаанаар хорьж байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөгүй.АТГ хүмүүсийн гомдол мэдээллээр бусдыг хорьж, цагдаж болдог юмуу. Эсвэл цаана нь ямар нэгэн том асуудал байгаа юм уу. Улс төрчид бизнест амжилттай яваа томоохон баялаг бүтээгчдээ шантаажлахаа болих цаг нь болсон. Д.Гарамжав гуайг олон жил шалгасан. Н.Өнөрөөгийн гаргаснаар Хөгжлийн Банкны зээлийн зарцуулалт зөв байна уу гэж. Хөгжлийн Банкны санхүүжилтээр хамгийн амжилттай яваа төсөл нь "Монполимет" компанийнх.Бизнес эрхлэгчдээ айдаст автуулж, итгэл үнэмшлийг нурааж, сэтгэлзүйн хохиролд оруулдгаа боль.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Бизнесийнхнээ дарамталдаг байдал хэрээс хэтэрлээ
-Сүүлийн үед хууль гаргаж, хувь бизнесийг дарамталдаг байдал хэрээс хэтэрлээ. Эрх баригчид та бүхэн З.Энхболдыг дарахын тулд давхар татвар гаргаж, 50 гаруй тэрбум төгрөг төлдөг 50 аж ахуй нэгжийг дампууруулчихсан. Н.Номтойбаярт дургүй байж болно, гэхдээ Баялгийн сангийн тухай хууль батлаад дурын ордыг улсын мэдэлд авах болчихсон. Энэ хуулиас чинь болж, хайгуулын ажил бүрэн зогсоно.“Алтан тариа” компаийн П.Цэнгүүнд дургүй байж болно. Гэтэл гурилын татварыг тэглээд газар тариалангийн салбараа эрсдэлд оруулж байна. Данс хаах зэргээр яам болгоноос өдөр тутамд очиж шалгах байдал хэрээс хэтэрсэн.
НДШ-ийн өртэй байхад гадаад явахыг хориглож, хилийн хориг тавьж байна. Дуртайгаа хорьдог боллоо. Ц.Гарамжав гуайг хорьчихлоо.
Ямар үндэслэлээр хорьсныг би гадарлаж байна. Гэхдээ заавал хорих шаардлага байхгүй. Хэдэн төгрөг олж ирдэг бизнесийнхнээ дарамталдаг байдал хэрээс хэтэрлээ.
Сэтгэгдэл ( 6 )
энэ хуульч шүүгч нарыг бүгдийгнь болдог бол солих хэрэгтэй
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Чи Дорлигжавт мөнгө өгсөн юм бол алалцаач хүн гүтгэсэн юм бол шорондоо ор муу худалч
харин тийм Ээвийгийн бий болгосон хонгил үргэлжилээд байгаа г зогсоох арга бхгүй юмуу
элбэгдорж новшид Монгол улс, иргэд хэдий болтол доромжлуулах юм бэ ? 1 урвагчийг дийлдэггүй яачихсан хуулийн байгууллагтай болчихоо вэ?