Энэ дугаарын “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Б.Ганчимэг, иргэн О.Энхмаа нарын үгийг онцлов.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хурууны хээгээр ирц бүртгэдэг болсон нь энэ УИХ-ын хамгийн том дэвшил. Өмнө нь төгөлдөр хуур дарж байна гэдэг шиг миний картыг хийчхээрэй гээд алга болчихдог. Хурал хэзээ ч цагтаа эхэлж байгаагүй. Бид анх гишүүн болоод гайхдаг байсан. Харин энэ удаагийн УИХ-ын ажил яг 10:00 цагт эхэлдэг болсон.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Б.Ганчимэг: Нийгмийн сүлжээнд болж байгаа олон үйл явдлаас нийгмийг мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх гэсэн хоёр зүйл маш чухал гэдгийг харж болно. Санаатайгаар, санаандгүйгээр маш олон хүнийг гүтгэдэг, мэдээлэлгүй хүмүүсийг турхирдаг ийм зүйл нь нийгмийг улам л хордуулж байна. Нөгөө талаас зөв мэдээлэл нь байсаар байтал буруу дүгнэлт хийнэ гэдэг бол хувь хүний мэдлэгтэй л холбоотой. Хашир байна гэдэг нь аливаа зүйлийг эргэцүүлэн боддог, мэдлэг боловсролтой байхыг хэлнэ.
Иргэн О.Энхмаа: Өнгөрсөн сарын 25-нд ИЗНН нэр дэвшигчдийнхээ материалыг бүрдүүлээд СЕХ руу явахад нь цуг очсон юм. СЕХ-ны гадаа сэтгүүлчид нэр дэвшигчийн хувьд надаас ярилцлага авсан. Үүнээс болж ИЗНН-ын дэд дарга, дуучин Нара буюу М.Нарантуяа намайг загнасан. Миний нэр дэвших материалыг өгсөн гээд нуун дарагдуулсан байна. Урлаг соёлын нэрээр олонд танигдсан хүмүүс намын дарга хийж буй нь Монголын улс төр хэр ялзарсны илрэл.
Сэтгэгдэл ( 1 )
\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00