ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан бүү төлөвлө

2024 оны 06 сарын 12

Хонь

Өөрийгөө рекламдах нь өнөөдөр таныг хангалттай хол явуулна. Харин сүүлд нь та хэлсэн үгэндээ ороогдож магадгүй тул болгоомжтой байгаарай.

Үхэр

Том бөгөөд чухал шийдвэрийг гаргах нь өөрт тань л таатай байх болно. Гэхдээ та эхэлсэн зүйлээ заавал дуусгах хэрэгтэй болно. Эс бөгөөс таагүй үр дагавартай байж магадгүй юм.

Ихэр

Танд нэг их таалагддаггүй зүйлийг хийх хэрэгтэй болно. Үүнээс зугтах боломжгүй тул хийсэн нь дээр. Энэ нь таныг таатай бус үр дагавраас ч хамгаалах юм.

Мэлхий

Өнөөдөр таны үйлдэл хийх эрх чөлөөг юу ч хязгаарлаж чадахгүй. Хэрвээ ямар нэгэн зүйл танд саад болох гэвэл түүнийг зайлуул. Та чадна.

Арслан

Ачаалал ихтэй байх нь. Маргаж байгаа хоёр хүний дунд та хоёулангийнх нь өмнөөс хариуцлага хүлээнэ. Бас хоёулангаас нь талархал хүртэнэ.

Охин

Өнөөдөр цаг хугацаа эргэнэ. Залуу нар руугаа очсон мэт болж, тэндээс явмааргүй санагдана. Гэхдээ цаг хугацаа таныг хүлээхгүй гэдгийг бүү март.

Жинлүүр

Энэ өдөр та эргэцүүлж, шинэ санаа хайж, сүүлийн үед хийсэн зүйлсээ дүгнэнэ. Магадгүй та ямар нэгэн зүйлийг өөрчилмөөр санагдаж мэднэ.

Хилэнц

Мэдээж ялах нь сайхан, бас илүү зүйл биш. Гэхдээ шударга тоглоомонд л энэ нь зөв. Өнөөдөр хүн чанарыг хамгийн эрхэм зүйлээ болгоорой.

Нум

Ямар нэгэн эрсдэл гаргана. Хамгийн жижиг эрсдэл ч таагүй үр дагаварт хүргэж болзошгүйг санаарай. Жижиг дүрмийг ч дага.

Матар

Танилцаж, гарын үсэг зурсан л бол тухайн зүйлд анхааралтай хандаарай. Өнөөдөр зам хөндлөн гарахдаа ч зөвхөн ногоон гэрлээр л гар.

Хумх

Өнөөдөр аливаа санаандгүй зүйл том утга учиртай байх болно. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн зүйлийг төлөвлөж, цагаа бүү үр.

Загас

Таныг хэн нэгэн ашиглах вий! Танд таалагдахгүй байгаа зүйлийг бүү таалах гэж оролд. Өөртөө алдагдал багатай ажилла. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top