УДБЭТ-ын 61 дахь улирлын нээлт 2023 оны 10-рсард эхлэж байсан бол ийнхүү 06-рсарын 23-ны өдрөөр улирлын тоглолтын хаалт хийгдэх гэж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн сонгодог бүтээл А.Адан “Жизель” балет, Ж.Пуччини “Чио Чио сан” дуурь 61 дахь улирлын сүүлчийн тоглолтууд болж байна.
А.Адан ”Жизель” балет 2024 оны 06-р сарын 15, 16-ны өдрийн 17 цагт театрын тайзнаа тоглогдоно. "Жизель” хэмээх эмэгтэйн нэрээр нэрлэгдсэн уг балет нь эхэндээ “The Willis” буюу “Сүнснүүд” гэсэн нэртэй байсан.
Хөгжмийг Адольф-Шарль Адан, Либретто буюу цомнолыг Анри де Сен-Жоржа, Теофиля Готье, Жана Коралли нар зохиолч Генрих Гейны ярианаас санаа сэдлийг авч бичжээ. Хамгийн анх Жана Коралли, Жюль Перро нарын дэглэн найруулалтаар 1841 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Францын Парис хотноо одоогийн “Гранд Опера”-гийн тайзнаа нээлтийн тоглолтоо хийсэн. .
Балетын нээлт нь тэр үед шууд л хүмүүст хүрч 1841-1848 оны хооронд Европын бараг бүх хотуудад ар араасаа тавигдаж эхэлсэн байдаг.
А.Адан “Жизель” балет Монгол улсад 1979 оны 12 дугаар сарын 22-нд нээлтээ хийж байсан. Тус балет нь 2022 онд дахин шинээр дэлгэн тавигдсан. Тус балетын шинэчилсэн дэглэлтыг ДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва хийж, Тайзны зургийг ДБЭТ-ийн зураач СТА Ц.Ганзориг гүйцэтгэж, удирдаачаар МУСТА Т.Гэрэлцэцэг, Т.Юндэн нар ажилласан.
Тоглолтын 61 дахь улирлын хаалтаа Дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Чио Чио Сан” дууриар хийх юм. Тус дуурь 2024 оны 06-р сарын 22, 23-ны өдөр тоглох юм.
Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатан” дууриа анх 2 үзэгдэлтэй бичсэн бөгөөд хамгийн анхны тоглолтыг 1904 онд алдарт Ла Скала театрт тоглоход үзэгчид огтхон ч хүлээж аваагүй байна. Тиймээс Пуччини богино хугацаанд дууриа засч гурван үзэгдэлтэй болгон бичсэнийг Брессиагийн театрт тоглоход гайхалтай амжилтыг олжээ.
Дуурийн цомнолыг Луижи Иллиса, Жузеппе Жакоса нар зохиолч Жон Лютер Лонгийн “Эрвээхэй хатан” туужаас сэдэвлэн бичсэн байна. 1906 онд Пуччини 3 дахь хувилбараа бичиж Нью-Йоркийн театрт тоглуулаад 1907 онд 4 дэх хувилбар болгож зарим хоолойг нэмсэн нь Парист анх тоглогдсон байна. Хамгийн сүүлд буюу 1907 оны сүүлээр Пуччини нэгтгэн засварлаж эцсийн хувилбарыг гаргасан нь “Үндсэн эх” хэмээн нэрлэгдэж дэлхий дахинаа тоглогдож байна.
“Чио Чио Сан” дуурь дэлхий дахинаа тогтвортойгоор хамгийн их тоглогддог дуурийн зургаадугаарт бичигдэж байна.
“Чио Чио сан” дуурь манай тайзнаа 1967 оны 4-р сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан тавьж, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар анх удирдсан байдаг юм. Өнөөдөр дэлхий дахинаа тогтвортой, хамгийн их тоглогддог дуурийн зургадугаарт бичигдэж буй тус дуурьт хайр сэтгэл, үр хүүхдийнхээ төлөө амь насаа өгөх үнэнч сэтгэл, хатан зориг гагцхүү үзэсгэлэнт ази бүсгүйгээс л гарах аж. Тиймээс энэхүү бүтээлээрээ Ж.Пуччини үзэгчдийн гүн хүндэтгэлийг олж авч чадсан байдаг юм.
Ж.Пуччинигийн дууриудаас “Манон Леско”, “Богема”, “Чио Чио сан” зэрэг нь хүнлэг энэрэнгүй гүн ардач бүтээл болсноороо эрин үеийн дуурийн урлагт асар их нөлөөлсөн юм.
Тус дуурь нь Мэргэжлийн дуучдаас хөгжмийн дээд боловсрол, хоолойн өндөр цар хүрээ, яруу тод жүжиглэлтийг мэргэжлийн өндөр түвшинд шаарддаг энэхүү бүтээлийг тэр болгон театрууд зориглон тоглож чаддаггүй.
Эрвээхэй хатан буюу Чио Чио Сан дуурь нь Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч, дорнын үзэсгэлэнт бүсгүй хашийн тунгалаг царайт эрвээхэй нүдэн хоёрын талаар өгүүлэх гунигт хайрын түүх юм. Тус дуурь нь 1904 онд анх Италийн Милан хотод тоглогдож байсан бол Монголын тайзнаа 1967 онд анх тавигдсан түүхтэй.
"Чио Чио Сан" дуурийн “Madama butterfly”-гийн дүрийг 1975 онд бүтээсэн МУАЖ, Төрийн шагналт Хорлоогийн Уртнасан “Чио чио сан дуурь бол дуурийн театрын урын санд заавал байх ёстой нэг сонгодог дуурь бол яах аргагүй мөн юмаа. Яагаад гэхлээр Чио Чио Санд гарч байгаа үйл явдал, хөгжимчид дуучдаас мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан, үзэгчидэд хүрэх хүртээмжийн харахад Чио Чио Сан бол манай дуурийн уран санд байх ёстой дуурийн нэг мөн. Ер нь “Чио чио сан” дуурь тоглогдоогүй театр байна гэдэг их хэцүү” гэж ярьсан нь бий. УДБЭТ-ын хамт олон сонгодог хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн мэндэлсний 160 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон “Сонгодог дуурийн өдрүүд”-ийг зохион байгууллаа. Тэд тоглолтоо “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурийг тайзнаа амилуулснаар эхлүүлсэн билээ. Ж.Пуччинигийн дууриудаас “Манон Леско”, “Богема”, “Чио Чио сан” зэрэг нь хүнлэг энэрэнгүй гүн ардач бүтээл болсноороо эрин үеийн дуурийн урлагт асар их нөлөөлсөн юм. Ж.Пуччинигийн дууриудаас “Манон Леско”, “Богема”, “Чио Чио сан” зэрэг нь хүнлэг энэрэнгүй гүн ардач бүтээл болсноороо эрин үеийн дуурийн урлагт асар их нөлөөлсөн юм.
Мэргэжлийн дуучдаас хөгжмийн дээд боловсрол, хоолойн өндөр цар хүрээ, яруу тод жүжиглэлтийг мэргэжлийн өндөр түвшинд шаарддаг энэхүү бүтээлийг тэр болгон театрууд зориглон тоглож чаддаггүй. Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч, дорнын үзэсгэлэнт бүсгүй хашийн тунгалаг царайт эрвээхэй нүдэн хоёрын талаар өгүүлэх гунигт хайрын түүх юм. Тус дуурь нь 1904 онд анх Италийн Милан хотод тоглогдож байсан бол Монголын тайзнаа 1967 онд анх тавигдсан түүхтэй.
"Чио Чио Сан" дуурийн “Madama butterfly”-гийн дүрийг 1975 онд бүтээсэн МУАЖ Төрийн шагналт Хорлоогийн Уртнасан “Чио чио сан дуурь бол дуурийн театрын урын санд заавал байх ёстой нэг сонгодог дуурь бол яах аргагүй мөн юмаа. Яагаад гэхлээр Чио Чио Санд гарч байгаа үйл явдал, хөгжим, дуучидын өндөр ур чадвар шаардсан, үзэгчидэд хүрэх хүртээмжийн харахад Чио Чио Сан бол манай дуурийн уран санд байх ёстой дуурийн нэг мөн. Ер нь “Чио чио сан” дуурь тоглогдоогүй театр байна гэдэг их хэцүү” гэж ярьсан нь бий.
Сэтгэгдэл ( 0 )