О.Батжаргал: Дорноговийн МАН-ын байрны гадна тагнаж, чагнах ажиллагаа зохион байгууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 06 сарын 28


"Говийн бүсэд нэр дэвшигчийн СЕХ-нд бүртгэлтэй автомашинд халдлаа" гэх утгатай бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсантай холбоотойгоор Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга О.Батжаргал мэдээлэл хийлээ.


Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга О.Батжаргал "Иргэн Л.Мөнхбаясгалангийн ярилцлагын бичлэг 2024 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд цацагдсан. Бичлэгт гарч байгаа 1577УЕА дугаартай автомашин нь СЕХ-нд бүртгүүлсэн, эсхүл иргэн Л.Мөнхбаясгалангийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь тогтоогдохгүй байна. Хоёрдугаарт, тухайн тээврийн хэрэгсэлд нэр дэвшигч Л.Мөнхбаясгалан огт зорчиж яваагүй, харин "Цэнзүүргүй баг" хэмээх контент бүтээдэг 4-5 хүн зорчиж яюсан. Эдгээр хүмүүс нь Дорноговь аймгийн МАН-ын хорооны байрны гадаа өдрөөс эхлэн дрон нисгэж, хоёрдугаар давхрын цонхны гаднаас зураг бичлэг хийж байсан байдаг. Гэрээт харуул, хамгаалалтын ажилтан тухайн залуустай очиж уулзахад "Хамрын хийдийн зураг авалт хийгээд ирсэн. Машин эвдэрсэн тул хүлээнгээ аймаг дээрээс дүрс авч байна" гэж хэлсэн байсан. Гэвч ажил тарсны дараа эдгээр залуус дахин дрон хөөргөж, тагнаж чагнах зорилготой ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна. Иймд гэрээт харуул хамгаалалт албанаас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 
 


Цагдаагийн байгууллага шалгах явцад урьдаас зохион байгуулсан байсан бололтой гэнэтхэн зураг бичлэг хийж эхэлсэн байдал ажиглагдсан. Та бүхэн мэдэж байгаа, УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дууссан. Гэтэл ийм бичлэгийг зориуд хийж тараасан нь "Нэр дэвшигчийн биед халдаж байгаа мэт, дарамтад орсон мэт ойлголтыг иргэдэд төрүүлэх гэсэн үйлдэл гэж үзэхээр байна" гэлээ. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.59) 2024 оны 06 сарын 29

Мөнхбаясгалан гараад юу хийх юм, худлаа хов хөөсөн сэтгүүлч нэртэй кнопчин болно

0  |  1
МАНыбөөснүүд худал х(111.65.45.151) 2024 оны 06 сарын 28

.Энэ Батжарагал гэгч МАНы бөөс Гэмт хэрэгтэн лалар шүү.худал шааж бгаа

0  |  0
Top