УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонгохоор шийдвэрлэжээ

2024 оны 07 сарын 02

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2024.07.02/ 08:00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан өрөөнд хуралдаж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байгаа Я.Содбаатарыг томилох шийдвэрийг тус тус гаргажээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын чуулганы анхны хуралдааны дараа МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, дэд дарга нарыг томилох шийдвэрийг гаргах ажээ. УИХ дахь МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Э.Бат-Амгалан нарын нэр яригдаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.54) 2024 оны 07 сарын 02

Гуниг зарласан царайтууд их хурал даргалдаг болсон

0  |  0
Top