НЗД-ын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 03

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томиллоо.

Н.Мандуул нь 2000 онд ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 2007 онд Соросын сангийн тэтгэлгээр Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, 2014 онд АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлгээр АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн, англи, орос хэлтэй. Түүний ажлын туршлагаас танилцуулбал,

  • 2007-2008 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх,
  • 2008-2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга,
  • 2013-2014 онд IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч,
  • 2014-2018 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга,
  • 2019-2020 онд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
  • 2020-2021 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
  • 2021 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга,
  • 2021-2023 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал,
  • 2023 онд ШӨХТГ-ын дарга, ONDO Holding-ийн ерөнхийлөгч,
  • 2024 оны дөрөвдүгээр сараас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч  Н.Мандуул нь Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан туршлагатай. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ тус банкны найдваргүй 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлж, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулан ажилласан юм.

Ийнхүү 2024 оны дөрөвдүгээр сараас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр өнөөдрөөс НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж эхэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (129.205.113.182) 2024 оны 07 сарын 18

This is to inform the general public that Adity apradhan medical\nhospital is seriously and urgently looking for healthy kidney donors\nwho are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD\nplease interested donors should contact our email:\n”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwe promise you maximum satisfaction and we await your urgent\ncompliance as our esteem patients are seriously waiting for kidney\ntransplant\nRegards.

0  |  1
999(66.181.176.132) 2024 оны 07 сарын 15

Сангийн яаманд хамтран ажиллаж байсан дүүдээ амжилт хүсъе. Нийслэлийн зам талбайн хөрөнгө оруулалт, тендер ёмтой үнэн чанаргүй, төсвийн маш их хөрөнгө үргүй зарцуулж байгааг анхаараарай. Энэ бол хүн бүрийн шүүмжилдэг асуудал боловч хэзээ ч засардаггүй, мөнхийн хулхи шүү.\nМаш том өөрчлөлт хий. Хальтиргаатай бүх замыг өөрчилнө гэсэн биздээ. За амжилт.

0  |  0
zochin(86.111.136.83) 2024 оны 07 сарын 04

oboo a medleg bolobsroltoi zaluu haryutsalgai ajillah ireeduin erunhi said hiih bolobson huchin beltgegdej baigaa gedeg itgel baigaa

0  |  0
зочин(66.181.182.55) 2024 оны 07 сарын 03

эрх хүүхэд шиг тогтворгүй туйлбаргүй нөхрөөр нямбаатар яадаг байнаа

0  |  0
Top