Энэ удаагийн сонгуулийн үр дүнд Л.Оюун-Эрдэнэ 33 дахь Ерөнхий сайд болж, хоёр дахь удаагаа засаг тэргүүлэх хүрд эргүүлэв. Харин түүний шинэ танхим хэдэн сайдтай байх, хэн уригдах вэ гэдэг улс төрийн хүрээнд “дуншиж” байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өнөөдөр тодруулна гэх мэдээлэл ирлээ.
Өмнөх танхимын хувьд засаг сайндаа л 1.6 жил болоод огцордог жишгийг халж, 3.6 жил тогтвортой явж ирсэн. Түүний танхим цар тахлыг амжилттай давсан. Төрд бугшсан авлига, нүүрсний хулгай, хүнд сурталтай тэмцсэн. Эрдэнэтийн 49, хөтөлийн цемент шохой, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн булхай, Хөгжлийн банкны “дээрэм”, “Ногоон автобус”-ны хэргийг илрүүлж, бүлэглэлүүдтэй тэмцсэн. Энэ нь дахин нэг боломжийг түүний гарт атгуулсан бол одоо Хамтарсан Засгийн газар байгуулах уу, дангаараа засаглах уу гэдэг сонголтын өмнө тулж ирээд байна.
2024 оны сонгуулийн үр дүнд олон намын тогтолцоо бүхий 126 гишүүнтэй том парламент бий болсон. Хүчний харьцаа ойролцоо шахам, иймээс улс орны эрх ашгийг хангах үүднээс олон улсын жишгээр хамтарсан Засгийн газар байгуулж болох чигийг Ерөнхийлөгчөөс өгсөн. Үүнд Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газрын бодлого, зорилтыг үргэжлүүлэхэд “За гэвэл ёогүй” байх аваас болохгүй зүйл үгүй хэмээн хариулсан сурагтай. Энэ нь юу вэ гэвэл, авлигын эсрэг тэмцэл, Баялгийн санг тэгш хүртээмжтэйгээр хэрэгжүүлэх, иргэдийн хүсэн хүлээж буй орон сууц, эрчим хүчний хэрэгцээх хангах томоохон бодлого дээр нэгдэж чадсантай нь хамтраад явахад болохгүй зүйл үгүй гэсэн тухай хэвлэлүүд тоймлож буй.
Тэгэхээр 42 суудал авсан АН, найман суудал бүхий ХҮН засагт хамтрах боломжтой. Гэхдээ МАН-ын дээрх болзлыг хүлээн зөвшөөрөх эсэхээс шалтгаална. Хэвлэлийнхэн хийгээд ажиглагчдын таамгаар бол Дотоод хэргийн яам, Тээврийн яамыг шинээр байгуулах, сайдын тоо 20-23, хоёр ч Шадар сайдтай байна гэсэн “ам зураг” гаргаад буй.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, зарим шийдвэрийг гаргасны дотор хамтарсан Засгийн газар байгуулахтай холбоотойгоор УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх Ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар нар багтжээ. Намууд зөвшилцсөний даргаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга, Засгийн газрын томилгооны асуудлыг хэлэлцэнэ гэдгийг МАН-ын нарийн бичгийн дарга нар хэлж буй. Ингэхдээ эрчим хүч, орон сууц, нийслэлийн хэт төвлөрөл, газрын асуудал, авлига хулгайтай хийж буй тэмцэл, Баялгийн сангийн тэгш хүртээмжтэй хэрэгжилтийг хангах зэрэг том бодлогууд дээр санал нийлбэл хамтарч болно гэсэн босго тавьсан гэлцэж байна.
АН-ын хувьд зарим нь сөрөг хүчин болчихлоо, засагт нэгдэж хэрэггүй гэсэн бол “Харин ч хамтраад явбал 2028 оны сонгуульд сонгогчдоос ирэх оноог хуваалцах боломж гарна” гэх нь ч байна. Энэ асуудлаар нам дотроо талцал хэлцэл ид өрнөж байгаа гэх сураг байгаа юм. Гэтэл АН юу хийх вэ гэдгийг сонгогчид дөрвөн жил харна. Бодлогын түвшинд ажиллаасай гэж хүсэж 42 суудалтай болгох хэмжээнд итгэл үзүүлсэн байж таарна. Дөрвөн жилийг хэрэлдээд өнгөрүүлбэл, ямар ч үр дүн гарахгүй. Хийсэн юм үлдэхгүй. 2028 онд бид ийм юм хийлээ гээд сонгогчдодоо эргээд очих нүүргүй болно. Ер нь бол энэ удаагийн сонгуульд АН-ыг улс төрд байгаасай гэж сонгогчид саналаа өгсөн. Тэр хэрээр УИХ дахь тоогоо нэмэгдүүлсэн. Дээр нь АН-ыг үхэл сэхлийн ирмэг дээрээс МАН, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гурав татаж босгосон гэвэл хэтрүүлсэн болохгүй. Яг үнэндээ АН доторх талцал тэмцэл, тамга тэмдэгний “зодоон”-оосоо болж, сүүлийн хэдэн сонгууль дараалан ялагдаж, УИХ-д 11-13 суудлаас хэтрэхгүй явж ирсэн. Тэгвэл сүүлийн 2-3 сонгууль дараалан 60 гаруй суудал авч ирсэн эрх баригч намын зүгээс Үндсэн хуулийн реформ явуулж, парламентыг 126 гишүүнтэй болгож байж, АН болон бусад намыг, салбар болгоны төлөөлөлтэй оруулж ирсэн.
Одоо авлига хулгайтай тэмцье, Баялгийн санг иргэддээ тэгш хүртээе, эрчим хүч, орон сууцны том хөтөлбөр хэрэгжүүлье гэсэн МАН-ын том бодлогыг дэмжиж хамтарч хэрэгжүүлэх аваас хамтарсан Засгийн газарт суудал авах боломжтой. Гэдийвэл сонгогчдынхоо эсрэг зогссон болно. Сонгогчид гол нь яг энэ бодлогуудыг нь дэмжиж, МАН-ыг олонх болгосон. АН засгийн гадна үлдэж гэмээ нь улс орноо хөгжүүлэх бодлогоос ухарсан, авлигатай эвлэрсэн гэсэн гээд хасах онооныхоо суурийг ухна гэсэн үг. Нийгмийн ой санамж 2028 оны сонгуульд АН-д хүйтэн жин тавина уу гэхээс нааштай сайнаар дэмжих нь үгүй л болов уу.
Энэ өдрүүдэд УИХ дахь таван улс төрийн нам зөвшилцөж байна. Аль намын мөрийн хөтөлбөрт ямар дэвшилттэй саналыг дэвшүүлж вэ. Тэр нь хэрэгжих боломжтой эсэх, улмаар Засгийн газрын хөтөлбөрт байж болох эсэхийг хэлэлцэнэ. Гол нь Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд тухайн намын мөрийн хөтөлбөрөөс юу нь багтах вэ. Энэ төлөвлөгөө гарч байж дараагийн асуудал яригдана. Засгийн газарт хамтрах эсэхээ шийднэ. Улс төрийн шийдвэр гарвал Канад, Шинэ Зеландын хамтарсан Засгийн газрын загварт суурилсан 20-23 сайдтай, 1-2 Шадар сайдтай, чиг үүргийн 21 яамтай Засгийн газар байгуулагдах боломжтой. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн хоёр дахь танхим хэр удаан настай байх, хэн хэн уригдах вэ зэрэг асуулт цаашаа хөврөх биз ээ.
Сэтгэгдэл ( 7 )
Luivarchidaa 40000 hynii sanaliig ergyylen uguujeeBid shorongiin yaltan bish erhee ideleh iostoi irged shyy .Tur bulaasan lalaruudaa
Канад, Шинэ зеландын загварыг дуурайна гэнэ, 2-3 шадар сайд, 21-22 яамтай болох гэх, яана даа тэдний хүн ам хэд билээ, Монголын хүн ам 3 хан сая шүү дээ. 100 ямаанд 60 ухна.
SEXSEER XUCHINDEX ERD80955877
Авилгалд живсэн МАНыхан хамаг олигтой хэл амгүй яаамдаа Түүгээд Сохчлоод авчихсан.Хар ажлын,хэл амтай хогын яамдууд ГАНТӨМӨР гж АРЧАЙГҮЙ НОВШИД ШАХАЖ ӨГӨХ гд хатавчиндаа Загнаад суулгахнээ.ЗГ т орохгүй байсан нь дээр шүү.Эонкуу хорлох гд тохиролцоод хшчээр оруулж бна шүү.
8 жил хулгай авилгал авч Улс орон ,хотоо ядуухуулж доройтуулсан Бузар МАНынхан АН д хамгийн хэл амтай муухай хог 8 яам өгөч хамаг бузраа үүрүүлэх гэж хичээж бна шүү.заль шүү.МАН ,ХҮН сорчлоод Хэл амгүй , Хөрөнгө мөнгөтэй Бодлого тодорхойлдог ашигтай яамдаа авчихсан. ЗГ охж болохгүй.
ШИНЭЭР ЯАМ БАЙГУУЛАХЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ИНГЭЖ ЗАВААРАХ ЮМ БОЛ МАН 2028 ОНД УНАНА ШҮҮ. ХАРИН Ч ЯАМДЫН ТООГ ЦӨӨЛӨЖ 10 БОЛГОХ ЁСТОЙ.
АН сөрөг хүчтэй сөрөг хүчин болох ёстой. Юу ч гэж сайхан шошго зүүгээд, ямар ч сайхан зорилго мөрөөдөл яриад нэг хөнжилд орсон л бол янагийн явдалд хязгаар гэж үгүй. Тийм учраас парламент дотроо сөрөг хүчнээ л хийж ташуур болж ажиллах нь чухал юм.