Улсын Их Хурлын 2024 оны анхдугаар чуулганы өнөөдрийн (2024.07.05) хуралдаан 10 цаг 09 минутад гишүүдийн 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
Улсын Их Хурал дахь намын бүлгүүд байгуулагдсаныг танилцуулав
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.1-т заасан суудал авсан нам, эвслийн гишүүд бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлэг байгуулсанд тооцно” гэж, 20.2-т “Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, түүний бүрэлдэхүүнд орсон гишүүдийн нэрсийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулна” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Бүлэг даргаа гишүүдийн олонхын саналаар сонгож, бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлгийн эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ” гэж тус тус заасан байдаг.
Энэ дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр бүлэг байгуулах хэмжээний суудал авсан улс төрийн намууд Улсын Их Хурал дахь намын бүлэг байгуулж, бүрэлдэхүүн болон даргыг сонгосон тухай шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлсэн байна.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгосон бол Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн хуралдааны эхэнд уншиж танилцуулан, намын бүлгийн гишүүд, дарга нарт амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 3 )
Данхын кнопчид
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
АРЗАЙСАН ОЛОН ЮМ. БҮГД Л ХУЛГАЙЧ БОЛОХ БАЙХ ДАА.