Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт Л.Гантөмөр Эдийн засаг, хөгжлийн сайд болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 08

Монголын Эдийн засгийн форум өнөөдөр /2024.07.08/ Төрийн ордонд нээлтээ хийлээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хамтарсан Засгийн газар байгуулагдвал АН-ын дарга Л.Гантөмөр Эдийн засаг, хөгжлийн сайд болно" гэж мэдэгдлээ.

Хамтарсан засгийн газар байгуулах санамж бичигт өнөөдөр /2024.07.08/ МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурах товтой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top