Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.09/ хуралдаанаар тус Байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл даргалж, ирц, товыг танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасныг үндэслэн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх талаарх Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн саналыг тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар илтгэсэн юм.
Тэрбээр, Байнгын хорооны даргыг томилохдоо хуульд заасны дагуу ажилласан байдал, туршлагыг нь үндэслэн тухайн Байнгын хорооны гишүүдийн дундаас сонгож, томилдог журамтай. Тиймээс Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрамыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байна хэмээн танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрам нь 1982 онд төрсөн. Англи, орос, япон хэлтэй. Нийслэлийн 23 дугаар сургуульд суралцаж байгаад сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын Terry Sanford ахлах сургуульд суралцан, 1999 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2003 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургуулийг бакалавр зэрэгтэй төгсөж, 2004 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2010 онд Япон Улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба сумуляци дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2010-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуульд ахлах багш, тэнхимийн эрхлэгч, дэд профессор, 2013 оноос Монгол Улсын Их сургуулийн захиргаанд Сургалтын албаны дарга, 2017-2018 онд МУИС-ийн Дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, 2018-2020 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажилласан. 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх талаар өөр саналтай гишүүн байсангүй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Д.Энхтүвшин, Г.Дамдинням, О.Амгаланбаатар, О.Саранчулуун, Д.Бум-Очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүд үг хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрамыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэх төлөөллөөр Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг томилов гэж Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 8 )
Zavhai zaidan showchin ,zambragui bvl amjilttai bdg yum shigee,mngld
Хэрэв Л.Энх-Амгалан БШУЯ-наас яваагүй бол энэ завхай авгай түүнтэй нийлж Монголын боловсролыг бүрэн самрах байлаа. Одоо ганцаараа яаж тэнэгтэх бол гэдгийг нь харах үлдлээ. Дамдинням гэж бас нэг аюул бий.
arai yumaa...yavdal suudal ni duurch gekhed okhinoo arai l aimaar sandal deerees araas ni usdeed unagaad nemj zodokh geed dairaad bsan...aimaar ...ekh khun gekhed arai l zerleg teneg balai avgai...ene avgai yamarch alban tushaaltan bsan minii khuvid khen ch bish medrel gaj dontoi shulam...eniig khuchirkhiilegchid l songoson bhdaa..niigmeeree jigshikh btal....manaikhan arai l ikh khuchiorkhiilegchtei uls boljdee...uur uchnuun saikhan tsegtstei emegteichuud bhad...Medrel avgai khuukhdee yaj khairladagiig Naragaar zaalga.....Undram bhdaa yakhav dee khereg alga...
Чинбатын Ундрам chi uruusu icheech ueiinh n chamaig medne chamd said boloh erh baihgui turuulsun huuhdee hucherhiilj baisan bichlegiig chin ardtumen bugd uzsen huuhed hucherhiilegch hormoin dontoi avgai yagaad said bolno gej bolomjooroi baigaasai chamaas iluu bolovsroltoi zaluu Mongol emegtei eregtei denduu ih baihad hucherhiilegch avgai dutaj eh oron min ali garig ruu temuuleed bna Чинбатын Ундрам ar geree avaj yavaj chadaagui baij naad alband chi taarj tohroh u
Маш муу жишиг. Гэр бүлээ хүчирхийлж үр хүүхдээ зодож танхайрдаг этгээд төрийн албанд байх ёсгүй. Иймд эргүүлэн татаж Их хурлаа цэвэрлэе.
Хүүхэд хүчирхийлэгч!!!!!
Эээ, хөөрхий. Таарсан хүнээ тавьж дээ.
арай2, маш буруу хүнээ сонгосон байна ш дээ