Өнөөдөр /2024.07.10/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлав. Улмаар Засгийн газрын гишүүд сайд нар төрийн сүлдэнд тангараг өргөснөөр УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхдугаар чуулган хаалтаа хийлээ.
Анхдугаар чуулганд парламентын шинэ гишүүд тангараг өргөн, бүрэн эрхээ баталгаажуулж, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан төслөөр Засгийн газар 16 яамтай, 22 сайдтай байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр /АН/
- Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/ С.Амарсайхан /МАН/
- Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/ Т.Доржханд /ХҮН/
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал /МАН/
- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр /АН/
- Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн /АН/
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга /МАН/
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг /МАН/
- Сангийн сайд Б.Жавхлан /МАН/
- Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл /АН/
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан /АН/
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин /МАН/
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт /МАН/
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа /АН/
- Боловсролын сайд П.Наранбаяр /ХҮН/
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан /МАН/
- Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан /МАН/
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь /АН/
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр /МАН/
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү /АН/
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн /МАН/
- Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан /МАН/
Засгийн газрын бүтэц:
- Эдийн засаг, хөгжлийн яам;
- Гадаад харилцааны яам;
- Сангийн яам;
- Хууль зүй, дотоод хэргийн яам;
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
- Батлан хамгаалах яам;
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
- Боловсролын яам;
- Гэр бүл, хүний хөгжлийн яам;
- Зам, тээврийн хөгжлийн яам;
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
- Эрчим хүчний яам;
- Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл ( 3 )
Enkhbayar aa yachihbaa Huuli zuin said sain hiisen busuu
Monksaihan mask 20.0 togrogoor zarj bsan bizdee
Хөгшчүүдийн сайд хэн вэ