Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 12

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.

“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
  • 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын харъяат, “Өлгийн мэргэчүүл” багийн харваач Нармандахын Алтансүхэд  “Улсын мэргэн” цол,  
  • 40 сумнаас 36 сум онож гуравдугаар байр эзэлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, “Бат-Ур мэргэн’’ үндэсний сурын холбооны харваач Дагвасүмбэрэлийн Эрдэнэхүүд “Улсын гоц харваач” цол,
  • 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, “Баргудай мэргэн” багийн харваач Бадарчийн Лхагвадоржид “Улсын онч харваач” цол,
  • 40 сумнаас 36 сум онож тавдугаар байр эзэлсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Очирваань” клубын харваач Жамъянсүрэнгийн Эрдэнэбилэгт “Улсын тод харваач” цол,
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
  • 40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, “Их Монголын харвуул” харваачдын нэгдсэн холбооны харваач Бадам-Очирын Пунсалдуламд “Улсын даяар дуурсах мэргэн” цол,
  • 40 сумнаас 36 сум онож гуравдугаар байр эзэлсэн Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, “Соёмбо” спорт хорооны тамирчин Баярбатын Пүрэвсүрэнд “Улсын гоц харваач” цол,
  • 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, “Өнөд цэнгэлийн манлай” харваачдын холбооны харваач Баянжаргалын Наадамд “Улсын онч харваач” цолыг тус тус олгов.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 07 сарын 13

MANANgiin erunhiilugch yag ene yed Hyrelsyh shal sogtuu baina.Hajuud ni Ouyerdene hudallaa ineegedel sandarj baillaa.Nydenii bulai.Mongolchuudaa Hyrelsyhiin shagnal ugsun veiin byh bichelgiig ergeed nariin haraarai.Unaaj hyyhedyyded shagnal uguhduu ehleed gene aldaj ynseed amaa hamhiad humhii zuuj baigaag ni haraarai.Otgonbayar Hyrelsyhiig yl ooshooj.MANAN mapuud byhed hyrtel hatuu orsdhdoghiig medsen.

0  |  0
Top