Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн анхны төрийн айлчлал өндөрлөлөө.
Цог Жавхлант Хаан болон албаны төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар үдэж мордууллаа.
Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн нар Хамтарсан мэдэгдэл гаргаж, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбарт бодит ахиц гаргахаар тохиролцлоо.
Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогынхоо хүрээнд Бутаны Хаант Улсыг Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг.
Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, хэтийн төлөвийг тодорхойлох, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд түүхэн ач холбогдолтой боллоо.
Сэтгэгдэл ( 1 )
За ашгүй бас 1 лайнууд зайлж амраалаа