Зуны зугаатай аялал | Улсын хэмжээнд зохион байгуулж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 16

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд ард иргэдээ зөв зохистой хоол хүнс хэрэглэж хордлогоос сэргийлэх, зам тээврийн аюулгүй байдлыг ханган согтууруулах ундаанаас татгалзах, байгаль орчинд ээлтэй амарч, аялуулах зорилгоор “Зуны зугаатай аялал” нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой иргэд гэр бүл найз нөхөдтэйгээ орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа энэ үед зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөлөл сурталчилгааны ажлыг цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулан ажилаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top