Швейцарын холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монголд айлчилна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 07 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 8 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Уг айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх талаар ярилцана.

Мөн хоёр орны харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.45) 2024 оны 07 сарын 30

Одоо нөгөө мангас оросууд,оросын элчин дурак мэт нь уурлаад ,манайхныг яасан их гадныхантай харьцдаг юм гээд дарамтлаад сууж бгаа байх.энэ оросын хажуу хавирга орнуудаа байнга буланд шахаж,элдвээр дарамталж,айлгаж сүрдүүлдэг үеийн үед арилдаггүй новшийн политикийг манай орос ах нар гэж үхчих гээд бдаг харанхуй мунхаг улны гуйлгачид ерөөс гадарладаггүй.одоо бас халх голд орос японыг ялж,маниусыг аварсны 85 жилийн ой мой гээд баахан улны мудакууд алгаа ташаад суух байхдаа.тухайн үед самурай нар монголыг эзлэх мэзлэх байтугай халх голын баруун эрэгт ч гарах төсөл төлөвлөгөө юу ч бгаагүй л бдаг.

0  |  0
Top