"Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн удирдах зөвлөлийн даргаар Ү.Амарбатыг сонголоо

2024 оны 07 сарын 31

“Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн удирдах зөвлөлийн хурлаар төвийн бүтэц бүрэлдэхүүний шинэчлэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, Удирдах зөвлөлийн даргаар Ү.Амарбатыг сонголоо.

Ү.Амарбат нь Эрх зүйч мэргэжилтэй, Эрдэнэт хотод төрсөн бөгөөд тус төвийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан Хойд бүс болох Хөвсгөл, Орхон, Булган аймгууд нь хөгжлийн тэргүүлэх чиглэлээ хүнд үйлдвэр, шинжлэх ухаан инноваци, хөдөө аж ахуй, аялал жуулчлал хэмээн тодорхойлсон байдаг.

Бүс нутагт хөгжлийг түргэтгэх, Бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийг 2023 оны 12-р сард үүсгэн байгуулсан. Өнгөрсөн хугацаанд бодлогын баримт бичиг боловсруулах, судалгааны ажлууд болон олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаануудыг тус төвөөс амжилттай зохион байгуулж ирсэн юм.

“Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Үүрийнтуяа УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул цаашид төвийн зөвлөхөөр ажиллахаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тт(66.181.168.82) 2024 оны 07 сарын 31

Сүржин сүржин нэртэй давхцсан чиг үүрэгтэй төв нэртэй юмнууд их байгуулж төсвийн мөнгийг үрэхээ зогсоомоор байна.

0  |  0
Top