Хаан банкны шинэ захирал ажилчидтайгаа шүд зуун тооцоо бодож байна уу

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20


 

Хаан банкны удирдлагуудын хооронд гарсан зөрчил маргааны талаар мэдээлэл сүүлийн үед олны анхаарал татаж байна. Тус банкны теллерүүд харилцагчийн данснаас 98,5 сая төгрөгийг хулгай хийсэн нь нэгэнт тодорхой болоод байгаа. Гэтэл энэ хэрэг шийдэгдэж амжаагүй байтал шинээр ирсэн удирдлагууд дотоод бүтэцдээ өөрчлөлт хийж шүүх цагдаагийн хаалга татах болжээ. Тус банкны захирлаар 10 гаруй жил ажилласан Питтер Морроу өнгөрөгч 2010 оны наймдугаар сарын 2-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний залгамж халааг олон улсын Стандарт Чартеред банкны Ази, Европ, Африкийн салбаруудад 25 жил удирдах алба хашсан Саймон Моррис гэгч эр албан ёсоор хүлээн авчээ. Шинэ захирал нь эдийн засгийн нөхцөл байдлаар Монголтой төстэй улсад ажиллаж гаршсан нэгэн аж. Хаан банкны захирлаар томилогдсон тэрээр ажлаа хүлээн авсан цагаас хойш таван сарын дараа банкны үйл ажиллагаанд бүтцийн өөрчлөлт оруулж. Ингэхдээ  30 салбар 120 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй төв салбарынхаа харъяанд Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа таван салбар нэгжийг нэмэх шийдвэр гаргаж. Ингэхдээ салбар хариуцсан мэргэжилтэн, жолооч хоёрыг нь Багануурын салбарын харъяанд үлдээжээ. Гэтэл тус шийдвэр нь төвийн салбарын үйл ажиллагаанд чирэгдэл учруулсан хэмээн тухайн салбар нэгжийг хариуцсан захирал асан Я.Отгонжаргал хэлсээр байгаа. Тэрээр ингэж ярих болсон шалтгаан нь шинээр томилогдон ирсэн захирал Саймон Морристой учраа ололцоогүй гэх. Юунаас болж асуудал шүүх цагдаагийн хаалганд тултал даамжрав гэхээр Багануур дүүргийн таван салбарын үйл ажиллагаатай танилцахын тулд хариуцсан мэргэжилтэнийг ойр ажиллуулах. Мөн алслагдсан салбар нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байхын тулд Багануурын харъянд байгаа жолоочийг төвийн харъялалдаа авах хүсэлтэй байна гэдгээ дээд удирдлагадаа мэдэгджээ. Гэтэл энэ бүгд нь удирдлагаас гаргасан шийдвэртэй зөрчилдсөн гэх будилаанд ороогдоход хүрсэн гэж тэрээр мэдэгдэх болсон. Энэ талаар учир зүйгээ олох үүднээс шинэ захирал Саймон Морристой  биечлэн уулзаж учраа ололцох гэсэн боловч Я.Отгонжаргалыг хүлээн авахаас татгалзсан байна. Харин бүсийн захирал С.Батзаяа нь түүнийг хугацаа хэтэрсэн зээлээс болж ажлаа хүлээлгэн өг хэмээн шаардах болсон гэдэг. Энэ мэт хөндлөнгийн нөлөөллөөс улбаалан төв салбарын захирал Я.Отгонжаргал дарамт шахалтанд орж хамтран ажиллах болмжгүй гэдгээ мэдэгдэж ажлаасаа гарсан аж. Гэтэл дөрвөн сарын дараа Баянзүрх дүүргийн шүүхээс түүнд зарлан дуудах хуудас ирсэн нь Хаан банк түүнээс 507,257,735 төгрөгийн алдагдал учруулсан хэмээн нэхэмжлэхэд хүрсэн байна. Энэ үндэслэлээ Хаан банкны хуулийн зөвлөх нь Баянзүрх дүүргийн шүүхэд мэдүүлсэн нэхэмжлэлдээ Я.Отгонжаргал нь хариуцаж байсан салбар нэгжүүдээ боловсон хүчний дутагдалд оруулсан, харилцагчийн төлбөр тооцоог цалгардуулах зэрэг хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан хэмээн 298,295,294 төгрөг. Мөн шинэ жилийн баяр тэмдэглэж ажилтнуудаа шагнаж урамшуулсан хэмээн найман сая төгрөг. Гэтэл үлдсэн 300 сая төгрөгийг хэрхэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байж. Баянзүрх дүүргийн шүүхээс уг нэхэмжлэлийг шүүн хэлэлцээд Я.Отгонжаргал нь Хаан банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, боловсон хүчний дутагдалж оруулж, банкны нэр хүндэд халдсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргажээ. Үүний дараагаар төвийн салбарын захирал асан Я.Отгонжаргал хариуцаж байсан ажлын үр дүнгийн урамшуулал, цалин, ноогдол ашиг авах асуудлаар Хаан банкны захирал Саймон Моррист хандсан боловч түүнтэй уулзахаас эрс татгалзсан аж. Хаан банкны шинэ удирдлага ажилчидтайгаа шүд зуун тооцоо бодож байна уу гэлтэй.

Нөгөөтэйгүүр “даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр” Хаан банкны зүгээс хүний хөгжил сангийн мөнгийг иргэдэд дөрвөн сараар нь шууд олго бид тухайн мөнгөнөөс дөрвөн мянган төгрөгийн татвар авна. Хүний хөгжил сангийн мөнгийг олгох үед гэр хорооллын халтар хувцастай муухай хүмүүс үйлчлүүлээд байна гэсэн хэмээн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Төрийн сангийн мэргэжилтэн мэдэгдсэн. Харин хаан банкны зүгээс бид хүний хөгжил сангийн мөнгийг олгохгүй гээгүй хэмээн хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийсэн.  Үүнээс гадна Хаан банкны теллер нь 2008 онд харилцагчийнхаа данснаас 98,5 сая төгрөгийг зувчуулсан хэрэг гарч байсан. Гэтэл Хаан банкинд мөнгөө хадгалуулаад алдсан хохирогч Т.Мөнхнаран итгэж харилцсан банкны удирдлагуудад хандахад мөнгийг чинь эргүүлж дансанд чинь хийнэ гэсэн хэрнээ асуудлыг өнөөг хүртэл эцэслэн шийдээгүй байна. Харилцагч Т.Мөнхнаран Хаан банкинд мөнгөө хадгалуулахдаа хувь хүнд бус Хаан банкинд итгэж хадгалуулсан байдаг. Гэтэл түүний хадгаламжийг зувчуулсан теллер Т.Дугаржавыг Хаан банк ажлаас нь халж шүүхэд өгөх төдийхнөөр энэ асуудал гацаанд ороод байгаа. Банкны мөрдөж ажилладаг алтан дүрэм нь харилцагчийнхаа өмнө хатуу хариуцлага хүлээж хөрөнгө мөнгийг нь байршуулдаг. Гэтэл нэг теллерийн луйвраас үүдэлтэй хохиролыг барагдуулж чадахгүй байгаа нь Хаан банк хэр найдвартай банк болох нь сонирхол татаж байна. Өнөөгийн байдлаар Хадгаламж эзэмшигч Т.Мөнхнарангийн гарын үсгийг дууриалган зурсан, мөн биш гэдэг асуудлаар цагдаагийн байгууллага мөрдөн байцаалт явуулж байгаа. Гэтэл хохирогч Т.Мөнхнарангийн хэлж байгаагаар түүний 98,5 сая төгрөгийг луйвардсан Т.Дугаржав нь хэргээ хүлээгээд байгаа аж. Харин банкны зүгээс харилцагчийнхаа хохиролыг барагдуулалгүй өдгөө 4 жилийн нүүр үзэж байгаа нь теллертээ бүх бурууг чихээд харилцагчийн хохиролыг барагдуулахгүй үлдэх гэж байх магадлалтай хэмээн хохирогч Т.Мөнхнаран хэлж байна.    Энэ бүхнээс харахад аалзны тор мэт Монгол орныг бүрхсэн "Хаан банк" "Танд ойрхон түмэнд итгэлтэй" хэмээн уриалсан уриагандаа хүрч чадахуйц  итгэлтэй банк мөн үү, үнэхээр ард түмэнд ойрхон байж чадаж байна уу гэдэгт өөрийн эрхгүй эргэлзэх боллоо.

Б.Анар

Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top