ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхны төлөвлөгөөнд өөрчлөлт гарна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 20

Хонь

Өнөөдөр танд ахуйн асуудлуудаа яаралтай шийдэх шаардлага гарна. Найз нөхөдтэйгөө уулзсанаар танд ямар ч ашиггүй. Эсрэгээр ядрах шалтгаан болно. Энэ өдөр бие тавгүйрхэх, ойр дотнынхонтойгоо зөрчилдөж магадгүй. Амралтын өдрүүдийг байгальд, гэр бүлийнхээ хүрээнд өнгөрүүлэхийг хичээгээрэй. Од эрхэс танд амралт хэрэгтэйг сануулж байна.

Үхэр

Энэ өдөр танаас тэвчээртэй байхыг шаардаж байна. Аливаа маргаан, зөрчлөөс зайлсхий. Сайн зүйл дагуулахгүй. Гэр бүлийн зөрчил үүсэж болзошгүй. Гэхдээ асуудал түргэн шийдэгдэнэ. Маргаанаас зайлсхийхийн тулд тэвчээр гаргаж, биеэ барихыг хичээгээрэй.

Ихэр

Энэ өдөр маш хурдан өнгөрнө. Гэртээ маргаан дэгдээх хэрэггүй. Таагүй үр дагавартай. Гэр бүлийнхэн төдийгүй хамтран ажиллагсадтайгаа тайван харьцахыг зөвлөж байна. Аливаа шүүмжийг үл тоож, өөрөө ч бусдыг шүүмжлэхээс зайлсхий. Ингэснээр таны нэр хүнд өснө.

Мэлхий

Бүхнийг сөрөхийг хүснэ. Мэргэжлийн талбар дээр өвөрмөц шийдэл гаргаж, үүрэг даалгаврыг биелүүлэх онцгой арга олно. Идэвх чармайлтыг тань үнэлж, шагнаж магадгүй. Аливаа асуудлыг шийдэхдээ өвөрмөц арга ол. Энэ бол таны нууц зэвсэг юм.

Арслан

Бүтээлч, онцгой шийдэл таныг аз жаргалд хөтөлнө. Өөрийнхөө авьяасыг нээж, юу чаддагаа харуул. Жолоо барихдаа туйлын болгоомжтой байгаарай. Эрч хүч дутагдсанаас болж ажлын чадвар буурч, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй.

Охин

Ялалтад хүрэхийн тулд зорилгоо сайтар тодорхойл. Гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Гэнэтийн үйлдэл зорилгод нь хөтлөх магадлал өндөр байна. Зоригтой худалдан авалт хий. Хөгжим тоглож үзэхийг хүсвэл сургалтад бүртгүүлээрэй. Нууц авьяас нээгдэх магадлалтай.  

Жинлүүр

Жинлүүрийнхний амьдралд гэрэлтэй үе эхэлж байна. Ялангуяа ажил, мэргэжлийн талбарт дэвшил гарна. Туршилтаас бүү ай. Энэ өдөр аливаа сэдсэн зүйл тань бүтэмжтэй байж, гараас хурдан гарна. Ажил дээр нэр хүнд нь өснө. Сугалаа авбал хожих магадлал өндөр байна. Боломжийг бүү алдаарай.

Хилэнц

Хүчээ зарцуулж, хэт ядарсны улмаас хүчтэй стресстэж магадгүй. Сэтгэлийн хөөрөлд автахгүй байхыг зөвлөж байна. Эрч хүч ихэдсэнээс болж нойргүйднэ. Үүний оронд тайвширч, массаж хийлгэж, дуртай номоо уншихад илүүдэхгүй. Өнөөдөр эрт орондоо орж, нойроо авахыг зөвлөж байна.

Нум

Чухал ажил эхлэх өдөр. Энэ өдөр шинэ танилтай болж, ажил хэргийн харилцаа тогтооно. Од эрхэс эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. Гуниглах эсвэл бие нь чилээрхэж магадгүй. Энэ өдөр согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Матар

Хоббигоо ажил хэрэг болгохыг хичээгээрэй. Сонирхол нэгт нөхдөө татан оролцуулж, хамтдаа төлөвлөгөө боловсруул. Ажлын байраа цэгцлэхэд цаг гаргаарай. Ажлын ширээ цэгцтэй бол бодол цэгцэрнэ. Үдшийг гэртээ найз нөхөдтэйгөө өнгөрүүл. Санаа бодлоо хуваалцаж, шинэ хэрэгтэй санаа авна.

Хумх

Хувь заяа төлөвлөгөөнд нь өөрчлөлт оруулна. Энэ өдөр эерэг болон сөрөг талтай. Бусдад анхаарал тавьж, тэднийг ойлгож, тэвчээртэй хандахыг хичээгээрэй. Үл итгэдэг хүмүүсийг өөртөө бүү ойртуул. Таны болгоомжлол, анхаарлаас ажлын тань амжилт шалтгаална. Хоолны хордлого болохоос болгоомжил.

Загас

Ухаалаг, үзэсгэлэнтэй, баяр баясгалантай. Эрч хүчээ зөв урсгалд чиглүүлж, ухаалгаар зарцуулахгүй бол нэг л мөчид шавхагдаж магадгүй. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж бий. Үдшийг найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ гадуур өнгөрүүлээрэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top