М.Нарантуяа: Би хууль зөрчөөгүй, цаашид үг үйлдэлдээ анхаарна

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 08 сарын 21

УИХ-ын гишүүн М.Нарантуяа чуулганы хуралдаанаа тасалж, хувцас рекламдаж лайв хийсэн холбогдох хууль, журмыг зөрчсөн, зөрчөөгүй гэх асуудал үүсээд байгаа билээ. Тэгвэл дээрх асуудалд УИХ-ын гишүүн М.Нарантуяагаас өөрөөс нь тайлбар авлаа. 


-УИХ-ын Тамгын газраас тантай холбоотой гомдлыг Ёс зүй, дэгийн байнгын хороонд гаргасан. Өөрөөр хэлбэл, таныг УИХ-ын гишүүнийхээ давуу эрхийг ашигласан, холбогдох хэд хэдэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Би чинь муу зантай хүн. Намайг гудамжнаас орж ирсэн гишүүн гэж ярьж байна. Энэ үнэн юм байна. Үүнийгээ би хүлээн зөвшөөрч байна. Үнэндээ иргэд бид гурамжинд амьдарч байгаа. Би гэхдээ хууль эрх зүйн ажил хийсэн, төрийн албанд ажилласан туршлага байхгүй. Надад бас дутагдалтай зүйл байна, хүлээн зөвшөөрч байна. Дээр нь, би олон нийттэй харьцахдаа надад чиглэсэн асуулт, доромжлолд шууд хариулчихдаг муу зантай. Уг нь, энэ зангаа татаж авч байгаа. Гэхдээ болоогүй байх шиг байна.  Хүнийг алдах нь уу, бүдрэх нь үү гээд байвал алддаггүй хүн гэж байхгүй. Би УИХ-ын гишүүн болж төрөөгүй. Би УИХ-ын гишүүний хүүхэд, эхнэр болж төрөөгүй. Надад энэ талаар ямар ч туршлага байхгүй. Одоохондоо би цоо шинэ байна.

-Гэхдээ та Монгол Улсын хууль тогтоох, дээд байгууллагад ажиллаж байгаа гэдгээ мэдэж байгаа байх. Таны бүх зүйл олон нийтийн анхаарлын төвд байна шүү дээ?

-Би 10 гаруй жил олон нийтийн өмнө, ил тод, нээлттэй амьдарч байна. Тэр туршлага бол сайн байгаа. Шагнал нь ямар байдаг вэ гэдгийг ч сайн мэдэж байна. Харин гадаад руу явсан асуудал дээр дутуу судалчихсан зүйл байсан байна, надад. УИХ-ын шинэ гишүүдэд сургалт орсон. Тэр үед би өвчтэй байж таарсан, оролцож чадаагүй юм.

-Шууд асууя, та хууль зөрчсөн үү?

-Надад хууль, дүрэм зөрчсөн асуудал байхгүй. Би давхар ажил хийгээд давхар орлого олоогүй. Тэрийгээ Ажлын хэсэгт ч хэлсэн. Ажлын хэсгээс зөвлөгөө, тусламж өгч байна. Би ухамсарлах зүйлээ ухамсарлаж байна. Цаашид үг, үйлдлээ анхаарч байх ёстой юм байна.

-Та хууль зөрчөөгүй гэж үү. Таныг хэд хэдэн хууль, журам зөрчсөн гэж үзэж байгаа юм билээ?

-Яах вэ, УИХ-ын Тамгын газраас эрх үүргийнхээ хүрээнд ажлаа хийж байгаа байх. Надад ирээгүй бичиг олон нийтэд дэлгэгдсэн. Би 16-ны өдрийн чуулганы хуралдаанаа тасалсан, хүлээн зөвшөөрч байна. Харин 19-ний өдрийн хуралдаандаа ирсэн. Хоцорсон зүйл бол бий.

-Таныг УИХ-ын ёс зүй, дэгийн байнгын хороо хууль зөрчсөн гэж үзвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Хэрэв УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо ямар нэгэн шийдвэр гаргах юм бол хүлээн зөвшөөрнө. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шүү дээ. 

-УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэж байгаа чухал цаг үед та хувцас сурталчилж, лайв хийсэн нь олон нийтэд таалагдаагүй. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Лайв хийснээрээ би төсвийг судлаагүй гэсэн үг биш. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр төсөвтэй холбоотой, тодруулах шаардлагатай зүйлээ боломжийнхоо хүрээнд асуулаа. Парламентын танхимд асуулт асуух дараа, дараагийн хурал байгаа шүү дээ. Дөнгөж эхний зүйл дээр нь дөрвөн жилийн хугацааг дүгнэж байгаа шиг битгий хандаасай гэж хүсэж байна.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.180.196) 2024 оны 08 сарын 26

Хууль зөрчөөгүй гэнэ үү?! Хууль зөрчсөн зөрчөөгүйгээ мэдэхгүй ийм хүнийг ир хуралд оруулах гэждээ!!!!??? Үүнээс цааш яанадаа!!

3  |  0
зочин(202.55.188.86) 2024 оны 08 сарын 26

Энэ мангарын царайг хармааргүй байнаа үгийг нь ч сонсмооргүй уншмааргүй байнааа Зиндаа.мн ээ.

1  |  0
Zoshin(103.212.118.65) 2024 оны 08 сарын 26

Buduuleg avgai baraagaa zar

2  |  0
Кк(139.5.218.33) 2024 оны 08 сарын 24

Гахай

0  |  0
Эгэл ард(66.181.160.122) 2024 оны 08 сарын 23

Яаж худал сайхан үг ярьж, хуурамч зан гаргадгийг, улс орон, ард иргэдээ яаж тонож луйварчдагийг наад нүүрээ ширлэсэн гишүүдээсээ сайн суралцвал хойшдоо ингэж гэнэ алдахгүй байлгүй дээ.

0  |  0
заас(86.111.137.65) 2024 оны 08 сарын 26

ийм бүдүүлэг хуульийн анхны мэдлэггүй ,ёс суртахууны анхны мэдлэггүй хүн яааж бусдын төлөө ажиллах юм вэ?\nтэгээд бас хууль батлалцана гээд байгаа юмуу? хэдэн нам нэртэй хачин амьтадын цуглуулгаа больж үз??!

3  |  0
Зангараг(66.181.178.210) 2024 оны 08 сарын 26

Энэ хүнийг эргүүлэн татаж бараа сурталчлах ажилд нь оруулах хэрэгтэй.

3  |  0
Нэргүй(103.168.34.75) 2024 оны 08 сарын 26

Хууль ч уншаад ойлгодоггүй энэ хүүхнийг болио

3  |  0
3(66.181.160.65) 2024 оны 08 сарын 26

tonil almasaa

2  |  0
Иргэн(59.153.112.28) 2024 оны 08 сарын 26

Хятад улсад ажлын цагаа таслан байж очин хятад хувцас лайвдаж лайваараа ард түмнийг хараан зүхэж байгаа чинь л монголчуудын гэнэн итгэмтгий занг доромжлоод бгаа юм.нэрэндээ хүртэл өөрчлөлт хийн барин 2 ч удаа сонгуульд оролцсон байж дүрэм журам мэдэхгүй бна ч гэж бхгүй .Шуналаа дарж амьдар.Монгол эр хүнийг эхтэй нь доромжлохоо боль

3  |  0
zochin(122.201.31.196) 2024 оны 08 сарын 24

Naraa bol zugeer l uguush sh te. Idej uusnaa darah sensatsiin sedev sevegch .

2  |  0
Зочин(203.91.115.53) 2024 оны 08 сарын 24

Энн нам хэлтэй амтай хэрүүлч уруулч амьтаныг урдаа бамбай болгоод барьсан биш , нөгөө эргүү нь буруу тийшээ холбирвоо гэж

1  |  0
zochin(49.109.18.40) 2024 оны 08 сарын 21

busdiig hunlehgui bol Naraa chamd hoichd margaachnaas ehelj chamaig hun huuhed toohgui shu helj yarij bgaag n hardaa huntei yarzasan uuriigu umuursun chi yu hiih gej turd garsan yum be chamtai hen hamtarj ajillah be hun oldoh u ⁉︎ hereldeh gej turd suuna gevel zailj uz thag aldalgui haa alhsan yavsan garzaa hel am daguulna nugeltei buhel buten ardtumen chamaig harj baigaa shu chi daaj chadah uu Naraa haana baigaaga medej bna u ⁉︎ ymar baar savand zugaalj bgaa huviin soelgui avgaig ogthruulna u

0  |  0
zochin(49.109.16.63) 2024 оны 08 сарын 24

ene buduuleg avgai yah gej turd garsan yum bol gudamjinii buduuleg avgai turd suuj ymar ajil hiihgej bgaa yum bol Naraa chi ardtumen ergen toirnoo hundelj suraach ardtumen nii buynd unuudur chinii ajil amdral chin togtoj bgaa shu ⁉️ jaahan huuhdiin tolgoi erguulj suchaad er nuhruu zagandag chigee yum bolgond ih tom tolgoitoi duraara avgai yum aa chi buhel buten Mongol ulsiin turd ajil hiih gej baigaa avgai soeltogtoi ergen toirnoo hundel ymar ger buld ushuur iim buduuleg boldog bna hariuthlaga chamd mach ih heregtei bna ⁉︎ chadahgui baij uhesnee hiij turd gardag bna ⁉︎

1  |  0
Top