Т.Доржханд: Монгол Улс эрчим хүч экспортлогч улс болж чадна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 21

 

Засгийн газрын өнөөдрийн (2024.08.21) хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Учрал, П.Наранбаяр нар олон нийтэд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Монгол Улсын Засгийн Газарт өнөөдөр маш чухал нэг асуудал хэлэлцэгдлээ. Энэ нь эрчим хүчний салбарын реформ юм. Маш олон иргэд хүлээлттэй байгаа. 

Засгийн газар яагаад хамтарсан юм бэ, том төслүүдээ зоригтой хэрэгжүүлж чадах уу, цаашид реформуудаа хийж чадах уу гэдэг гэдэгт хариулт өглөө. Тэгэхээр бид реформоо эрчим хүчний салбараас эхэлцгээе гэдэг дээр санал нэгдлээ.

Яамдын уялдаа холбоог сайжруулах үндэсний салбар хороо гэж бий. Үүний хүрээнд анхныхаа дэд хороог байгууллаа. Энэхүү дэд хороо нь эрчим хүчний шинэчлэлт хийх, том мега төслүүдийг хөдөлгөх, үнэ тарифийн өөрчлөлт хийх гэсэн агуулгатай. 

Монгол Улс уул уурхайгаас хамааралтай. Дараагийн салбарыг бид эрчим хүчний салбар болгоно. Бид маш том газар нутагтай, газар дээрх болон доорх эрчим хүчний нөөц өндөртэй. Тиймээс манай улс эрчим хүч экспортлогч улс болж чадна. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.254) 2024 оны 08 сарын 23

Багануурт дулааны цахилгаан станцыг хятадууд барьж эхлэх үед АН-ын эрхмүүд яаж улс төр хийж зогсоолоо та нар мартаагүй л байх

0  |  0
Зочин(202.179.26.226) 2024 оны 08 сарын 22

Эхний ээлжинд Усан цахилгаан станц барьж байж нар салхины сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг барьдаг зохицолдоог анхаарах хэрэгтэй. Нар салхины ЦЭХ-ий үйлдвэрэлийн хэлбэлзлийг нөхөх УЦС-ыг байгуулж байж хөгждөг жамтай шүүдээ.\nГэтэл сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлнэ гэж хоосон яриад байх нь явцгүй зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй

0  |  0
иргэн(117.133.11.81) 2024 оны 08 сарын 22

ингэж худлаа улс төрчийн лоозон үгээр явахгүй ээ, мэргэжлийн хүн нь өөрөөр ярьж хэлэх байхдаа, мөддөө эрчим хүчний экспортлогч болж чадахгүй.энэ бид 2 эрчим хүчийг мэдэх хүртэл ёстой лоолоо блгүй дээ. Зүгээр л мэргэжлийн хүмүүсээр удирдуулж , хийлгэх хэрэгтэй. энэ мэтийн юмнуудаас болж энэ гол салбар тартагтаа тулчихсан яваа. хэзээний зг-ын сайд нь мэргэжлийн хүн байж таарч аюулын дохиотойг амьдарч байгааг хэлсэн.тэр хүнд харин талархах ёстой шүү.эргүү юмнууд одоо л мэдсэн юмшиг бөөн поопролт. салбар салбарын мэргэжлийн хүмүүсээр нь ажлыг нь хийлгэвэл өөр хэрэг.

2  |  1
Top